“Парис-2024” зуны 33 дахь олимпын наадмын жүдо бөхийн ганцаарчилсан төрөл өчигдөр өндөрлөсөн бол "Токио-2020" наадмаас эхлэн нэмэгдсэн багийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай баг С хэсэгт эхний барилдаанаа Израйлын багийн эсрэг туллаа. Манай тамирчид зарим жиндээ эрх аваагүй тул жин өгсөж барилдсаныг онцолж хэлмээр байна.
Эхний барилдааныг
+90 кг Б.Гончигсүрэн Peter PALTCHIK-ийн эсрэг хийж 10-0 харьцаатай, -57 кг Л.Сосорбарам Timna NELSON LEVY-тай барилдаж 10-0 харьцаатай, -73 кг Ё.Басхүү Tohar BUTBUL-тай барилдаж, нэмэлт цагт харамсалтайгаар ялагдсан.
0-3 харьцаатай манай шигшээ тун хэцүү байдалд ороод байхад Л.Энхрийлэн жин өгсөж -70 кг барилдахдаа Gili SHARIR-ийн нэмэлт цаг буулган авч шигшээ багийнхаа галыг асаав. Улмаар мөн жин өгссөн Б.Эрдэнэбаяр -90 кг Sagi MUKI-г үндсэн цагт цэвэр ялж, 2-3 харьцаатай цувралыг ойртууллаа. Шийдвэрлэх барилдаан +70 кг-ын жинд А.Адъяасүрэнгийн гарт ирэхэд Raz HERSHKO-д даралтанд оруулж, вазаригаар ялалт байгуулан 3-3 харьцаатай болгов.