MSports logo
Канадын баг Испанийн багийг хожиж А хэсэгт түрүүлэв
  • Н
    Нанва

    8 сарын 2

  • Канадын баг Испанийн багийг хожиж А хэсэгт түрүүлэв

    8 сарын 3-нд Испани болон Канад улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолт явагдаж өндөрлөлөө. Тус тоглолт А хэсгийн хасагдах шатны тоглолт байсан бөгөөд 88:85 онооны харьцаатай Канадын шигшээ баг олимпын наадмын шилдэг тоглолтуудынхаа нэгд ялалт байгууллаа.


    Канадын шилдэг тоглогч Шай Гилгеус, Р.Ж. Барретт, Эндрю Нембхард нар багаа удирдан чиглүүлсэн бол эсрэг талд Испани багийн хялбар биш тоглолт уг тоглолтыг илүү сонирхолтой болгосон.


    Испанийн тоглогч Дарио Бризуэла 16 оноо авч багаа тэргүүлсэн ч ерөнхий тоглолтын хувьд багаараа жигд байсан гэж хэлж болно. Мөн Сүүлийн 3 секундэд багийн тоглогч Лул 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж онооны зөрүүг улам ойртуулж ердөө 3 онооны зөрүүтэй болгосон нь тоглолтыг улам өрсөлдөөнтэй болгосон. Гэсэн ч Канадын тоглогч Шай Гилгеус сүүлийн хоёр секундэд эсрэг багаасаа алдаа салгаж авч чадсанаар 88:85 онооны харьцаатайгаар Канадын шигшээ баг А хэсгээ тэргүүлж эхэллээ.