Францын тамирчин Тедди Ринер өнгөрсөн баасан гарагт өөрийн төрөлх Парис хотод +100кг-ын жинд алтан медаль хүртэж олимпын дөрвөн алтан медаль, хоёр хүрэл медальтай олимпод хамгийн олон медаль хүртсэн анхны жүдоч болж олимпын түүхэнд нэрээ мөнхөллөө.
Харин мөнгөн медалийг Өмнөд Солонгосын тамирчин Ким Мин Жонг авсан бол Тажикстаны тамирчин Темур Рахимов, Узбекистаны тамирчин Алишер Юсупов нар хүрэл медалийн эзэд болсон.