MSports logo
МИННЕСОТА ТИМБЕРВУЛВЕС БАГИЙН ДОВТЛОГЧ ТОРИН ПРИНС БАРИВЧЛАГДЖЭЭ
  • А
    Админ

    8 сарын 25

  • МИННЕСОТА ТИМБЕРВУЛВЕС БАГИЙН ДОВТЛОГЧ ТОРИН ПРИНС БАРИВЧЛАГДЖЭЭ

    Миннесота Тимбервулвес багийн довтлогч Торин Принс орон нутгийн цагаар өглөө “Оргон зайлсан” хэргээр Америкийн нэгдсэн улсын Майами хотын онгоцны буудлаас баривчлагджээ. Тэрбээр “Мансууруулах бодисын” хэргээр шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэх үндэслэлээр Техас мужаас баривчлах зөвшөөрөл гаргажээ. Миннесота Тимбервулвес багийн зүгээс “Принсийн талаар бид мэдээлэл авсан, бид илүү их мэдээлэл авахаар ажиллаж байна” гэжээ.
    28 настай Америк довтлогчийн хувьд 2016 оны 12 дахь сонголтоор Юта Жазз баг сонгосон ч драфтын өдрөө Атланта Хаукс баг руу солигдсон билээ. Тэрбээр “NBA”-д зургаан улирал тоглохдоо: 10.5 оноо 3.9 самбар 1.7 дамжуулалт дунджилсан юс. Өнгөрсөн зун Миннесота Тимбервулвес багтай хоёр жилийн 16 сая долларын гэрээ байгуулсан билээ.

    Э.Мандалбаяр