MSports logo
КАРИМ БЕНЗЕМА АНХ УДАА ЕВРОПЫН ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
  • А
    Админ

    8 сарын 25

  • КАРИМ БЕНЗЕМА АНХ УДАА ЕВРОПЫН ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

    Европын хөлбөмбөгийн холбоо/UEFA/ оны шилдгүүдээ шалгаруулж Реал Мадрид клубийн довтлогч Карим Бензема өнгөрсөн улирлын шилдэг эрэгтэй тоглогчоор тодорч, замналдаа анх удаа Европын шилдгээр шалгарлаа. Карим Бензема: “Үнэхээр их баяртай байна, энэ миний цом бол миний болон манай багийнхны цом...’ ‘Карло Анчелотти бол дэлхийн хамгийн сайн дасгалжуулагч тэр ямар ч тоглогчоос хэрэгтэй зүйлээ авч чаддаг. Тэр бидэнд тоглолт болгоны өмнө итгэл өгч, юу хийх хэрэгтэй маань сануулдаг байсан” гэж шилдгийн цомоо гардан авсныхаа дараа хэлсэн бол өөрийн “Twitter” хуудаснаа гэр бүл болон өдөр бүр дэмждэг хөгжөөн дэмжигч нартаа талархсанаа илэрхийлсэн юм.

    34 настай Франц довтлогч тэрбээр өнгөрсөн улирал Аваргуудын лигт/UCL/ 15 гоол оруулсны 10-ыг хасагдах шатанд оруулж, Европын тавцанд гялалзсан бол Испанийн Ла лигт аварга авахдаа 27 гоол, 12 гоолын дамжуулалт өгсөн нь Ла лигийн бүх тоглогчийг тэргүүлэх үзүүлэлт байлаа. Карим Бенземагийн хувьд 2009 оноос Реал Мадрид клубийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд 608 тоглолтод оролцож 325 гоол 160 гоолын дамжуулалт өгч таван удаа “Аваргуудын лиг”-ийн цомыг Реал Мадрид клубтэй хамт өргөсөн байдаг.