MSports logo
МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарна
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 29

  • МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарна

    Өнөөдөр дэлхийн хошой хүрэл медальт, 2024 оны Ази тивийн аварга МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдөнө. Л.Энхрийлэн эхний тойрогтоо өмнөх олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарсан байна. Гранд Сламын 2021, 2023 оны аварга Гжакова 2021 онд дэлхийн аварга болж байсан туршлагатай тамирчин аж.

     

    МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарна

    Харин манай тамирчин МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн дэлхийн хошой хүрэл медальтай, 2024 оны Ази тивийн аварга, 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Чингис Хаан гранпри тэмцээний алтан медальт гээд түүний гаргасан амжилтууд чамгүй их.

    Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Парис 2024 олимпын наадмын аварга болохыг хүсэж байгаа тухайгаа  хэлж байсан удаатай. Түүний хүсэл биелсэн олимп байх болно хэмээн олон хүмүүс найдаж буй. Хэрвээ Л.Энхрийлэн ялалт байгуулбал Нидерланд, Германы бөхчүүдийн аль ялсантай шигшээ 16-д өрсөлдөх юм. 

    МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпын аварга Косово улсын тамирчин Нора Гжаковатай учраа таарна