MSports logo
ПАРИС 2024: Бяцхан скейтбордын аваргууд
  • Н
    Нанва

    8 сарын 7

  • ПАРИС 2024: Бяцхан скейтбордын аваргууд

    Олимпын скейтбордын финалын тоглолтууд өнөөдөр явж өндөрлөлөө. Тус тэмцээний гол дүрийн баатрууд өсвөр насны гурвал Ариса Трю, Хираки Кокона, Скай Браун нар байв. Тэдний хамгийн бяцхан өрсөлдөгч болох 14 настай скейтбордчин Ариса Трю 93.18 оноогоор тэргүүлж алтан медалийг хүртсэнээр Австрали улсын хамгийн залуу олимпын аварга болжээ.

    ПАРИС 2024: Бяцхан скейтбордын аваргууд

    Дэлхийн чансаанд тэргүүлэгч Японы Кокона Хираки 92.63 оноогоор мөнгөн медалийг хоёр дахь удаагаа хүртсэн байна. Тэрбээр дөнгөж 13 насандаа 2020 оны Токиогийн олимпод оролцож анхны мөнгөн медалиа авч байсан.

    ПАРИС 2024: Бяцхан скейтбордын аваргууд

    Хүрэл медалийг хоёр дахь удаагаа Их Британийн тамирчин Скай Браун 92.31 оноо авч хүртжээ. Скай Браун нь Их Британийн нэрийн өмнөөс өрсөлддөг Британи-Японы мэргэжлийн скейтбордчин, серфчин бөгөөд тэрээр анх Токио-2020 зуны олимпод Их Британийг төлөөлөн оролцож, дээрх төрөлд хүрэл медаль хүртэж, тус улсын хамгийн залуу медальтан болж байжээ.

    ПАРИС 2024: Бяцхан скейтбордын аваргууд