Тэрбээр татгалзсан хариу авсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.
“Хайрт Манчестер минь би маш ойрхон ирсэн ч одоохондоо очиж чадахгүй юм шиг байна…
Юу ч гэсэн бодсоноо эхлүүлж, өдийг хүртэл тууштай байсан өөртөө баярлалаа
Хамгийн гол нь эцсээ хүртэл тэмцсээр л байгаа шүү! Гэхдээ яг одоогоор бол хана мөргөсөн. Сэтгэл дотроо ч цуцаж байна. Хоёр алхам ойртсон ч нэг алхам буцах боллоо. Миний хүч хангалттай байсан ч боломж маань хүрсэнгүй.
Дөнгөж сая виз татгалзсан хариу авлаа. Шенгений визний хугацаа 3 сарын 22нд дуусах болохоор Парист ирээд яааралтайгаар виз мэдүүлэхэд €738 зарцуулсан. Эмээгийнхээ тэтгэвэрийн зээлээр эцсийн боломжоо ашигласан виз гарсангүй. Би хэлсэндээ хүрч зорьсон газраа очиж чадсангүй. Одоо яахав миний байгаа байдал боломж визний шаардлагын хангаж чадсангүй. Визийг бол хэзээ ч аяллын түүхээр өгөхгүй шүү дээ. Аяллын амжиргааны чадамж, санхүүжилт, буцах баталгаа нтр гээд олон зүйл хардаг болохоор яг эдгээр нь надад байхгүй юм байна.
Өөрийнхөө бүх л чадах боломжоор оролдлого хийсэн шүү. Одоо тэгээд зэмлэх, шүүмжлэх эсвэл угаасаа л гэж ярьвал ярьж болноо. Угаасаа чадсангүй…
Үргэлж миний ард бат зогссон, дэмжсэн бүх байгууллага, хувь хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа . Та нар бол жинхэнэ бусдын замыг гэрэлтүүлэх хүчтэй хүмүүс байсан шүү . Энэ зорилго хэзээ нэг өдөр биелэнэ тэр цагт өөрийнхөө хамгийн том хүндлэлийг та бүхэндээ үзүүлэх болноо” гэж ээ.