MSports logo
Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 18

  • Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно

    3-р сарын 17-ны өглөө Сөүл хотын Гуанхвамун талбайд '2024 Сөүл марафон' зохион байгуулагдлаа. Тус марафонд 38,000 орчим хүн бүртгүүлж, Гванхвамун талбайгаас Жамсил спорт цогцолбор хүртэл өөрсдийн ур чадвар, тэвчээр, шандсыг сорилоо.

    Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно

    “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар  “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна.

    Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно

    Тэрбээр Рио-2016, Токио-2020 олимпын наадмуудад оролцож байсан бөгөөд Токиогийн олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд  42 км 195 м замаа амжилттай туулж, 45 дугаар байрт орж байсан билээ. Ийнхүү тэрбээр өөрийн замналдаа гурав дахь зуны олимпын наадамдаа оролцох эрхээ авлаа.

    Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно
    Марафонч Б.Мөнхзаяа 3 дахь олимпын наадамдаа оролцоно