MSports logo
Парис 2024: Эцэг эхчүүд нялх хүүхдэд зориулсан тасалбар худалдаж авах ёстойд гомдолтой байна
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 18

  • Парис 2024: Эцэг эхчүүд нялх хүүхдэд зориулсан тасалбар худалдаж авах ёстойд гомдолтой байна

    Парис-2024 олимпын наадам эхлэхэд 4 сарын хугацаа үлдээд байна. Наадам дөхөж, үзэгчид тасалбар худалдаж авч байгаа энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан тэмцээн үзэх тохиолдолд хүүхдүүддээ тоглолтын тасалбар авах ёстой гэсэн заалттай байгаа юм. Улмаар үзэгчид олимпын тасалбар борлуулах журамд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Учир нь нялх хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрчдийн төлбөртэй суудалгүй л бол хүүхдүүдээ тоглолтын талбай руу дагуулж нэвтрэх эрхгүй гэжээ.

     

    Францын Марго Гиддинг хэмээн үзэгч хэлэхдээ "Би гимнастик үзэхээр тасалбар анх худалдаалагдаж эхлэхэд авсан. Удалгүй жирэмсэн болж, саяхан амаржсан. Олимпын тоглолтын үеэр охин маань таван сартай байх болно. Би хүнд үлдээж явж чадахгүй. Тийм учраас цэнгэлдэх рүү хамт нэвтрэхийг хүсч байна" гэжээ. 

    Парис 2024: Эцэг эхчүүд нялх хүүхдэд зориулсан тасалбар худалдаж авах ёстойд гомдолтой байна

    7-р сарын 26-наас 8-р сарын 11-ний хооронд үргэлжлэх олимпын наадмын бодлого нь "бүх үзэгчдэд бүх насны хүүхдүүд ч мөн адил цэнгэлдэхэд ороход тасалбар шаардлагатай" гэсэн бодлогыг барьж байна. 

     

    Лондон хотын 37 настай Том Бейкер хэмээх үзэгч энэ тал дээр "Манай эхнэр жирэмсэн, хүүхэд төрсний дараа тэдэнд өөрийн гэсэн суудал хэрэгтэй гэдгийг мэдээд би итгэхгүй байсан" гэдгээ хэлжээ. Парисын зохион байгуулах газартай утсаар холбогдоод үзэгч хэлэхдээ "Бид олимп эхлэхээс жил хагасын өмнө худалдаж авсан, бид хүүхэдтэй болох гэж байгаа гэдгээ ч мэдээгүй гэхэд. Та нар мэдээгүй байсан, тасалбар дууссан тул шийдэж чадахгүй" гэж хариу өгсөн тухай Франс Пресс агентлагт ярьжээ. 

    Парис 2024: Эцэг эхчүүд нялх хүүхдэд зориулсан тасалбар худалдаж авах ёстойд гомдолтой байна

    Үүний зэрэгцээ тасалбарын үнийн талаар шүүмжлэлд өртөөд байсан Парисын зохион байгуулах хороо хүн бүр, тэр дундаа нярай хүүхдүүдийг өөрийн суудалтай байхыг шаардах шийдвэрээ хамгаалсаар байна. Зохион байгуулагчдийн зүгээс "Ерөнхийдөө олимпод эцэг эхчүүдэд 4-өөс доош насны хүүхдүүдийг тэмцээний газар авчрахыг зөвлөдөггүй" гэж Франс Пресс агентлагт илгээсэн мэдэгдэлд дурджээ.