Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт энэ сарын 27-31 өдрүүдэд зохиогдоно. Азийн аваргын тэмцээн нийтдээ долоо дахь удаагаа зохиогдох гэж байгаа бол Сингапур сүүлийн гурав жилд зохиогдож байна. Эрэгтэй 23 улсын шигшээ баг, эмэгтэй 20 улсын шигшээ баг оролцох бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ чансааны хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн шигшээ гуравдугаарт бичигдэж байна.
Эрэгтэйчүүдийн шигшээ багт саяхан аваргын цом өргөсөн Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогчид болох А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтсан байна.