MSports logo
“НЬЮ ЙОРК НИКС” БАГ Р.Ж БАРРЕТТАЙ 120 САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ ХИЙЛЭЭ
  • А
    Админ

    8 сарын 30

  • “НЬЮ ЙОРК НИКС” БАГ Р.Ж БАРРЕТТАЙ 120 САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ ХИЙЛЭЭ

    Нью Йорк Никс багийн хамгаалагч 2019 оны драфнын 3 дах сонголт  Р.Ж Барреттай 4 жилийн 120 сая долларын гэрээний сунгалт хийлээ. Ингэснээр Р.Ж Баррет Нью Йорк Никс багийн түүхэнд хамгийн залуудаа 100 сая доллароос өндөр дүнтэй гэрээ хийсэн хамгийн залуу тоглогч боллоо. Түүний шинэ гэрээний сунгалт 2023-24 оны улирлаас эхлэн хэрэгжих бөгөөд Нью Йорк Никс баг 1999 оны Чарли Уардтай хийсэн гэрээнээс хойш драфтаар авсан тоглогчтойгоо олон жилийн шинэ тоглогчийн гэрээний сунгалт хийсэн анхны тохиолдол болж байгаа юм. Энэ долоо хоногийн даваа гаригт Донован Митчеллийг сольж авах эсвэл Р.Ж Баррет-тай гэрээгээ сунгах сонголтыг Нью Йорк баг хийх болно гэж мэргэжилтнүүд үзэж байсан. Харин гэрээний сунгалт хийгдсэний дараа НьюЙорк Никс болон Юта Жазз багуудын дунд яригдаж байсан Донован Митчелл-ийн солилцоо хийгдэх магадлал улам багасаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.  22 настай Канад хамгаалагч Р.Ж Барретын  хувьд өнгөрсөн улирал 20.0 оноо, 5.8 самбар, 3.0 дамжуулалт дунджилсан бол замналдаа 17.5 оноо, 5.6 самбар, 2.9 дамжуулалт дунджилдаг. Тэрбээр “NBA”-н 2020-21 оны улиралд багаа хасагдах шат буюу плей-оффт шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 2012-13 оны улирлаас хойш Нью Йорк Никс баг плей-оффт шалгарсан анхны тохиолдол болсон билээ.

    Э.Мандалбаяр