Азийн волейболын холбооны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн 8/21-8/29-ний өдрүүдэд Филлипин улсад зохиогдлоо. Япончууд Азийн эмэгтэй волейболын цомын тэмцээнд БНХАУ-ыг дөрвөн тоглолтод хожсоноор анх удаа энэхү тэмцээнд түрүүллээ. Хятад улс энэ тивийн тэмцээнд зургаа дахь удаагаа хожиж, Японы багийг дараалан хожиж, 2018 онд өмнөх тэмцээнд түрүүлсэн ч Япон Филиппиний Пасиг хотын “PhilSports Arena”-д гэнэтийн бэлэг барилаа. Шигшээ тоглолтын эхний хоёр тоглолтыг 25-23, 23-21-ийн харьцаатай Япон илүүрхсэн бол Хятад гурав дахь тоглолтыг 25-19-өөр авч, аваргаа хамгаалахын тулд тэмцэл хийхээр хичээсэн. Гэсэн ч дөрөв дэх ээлжийн тоглолтод 25-16 харьцаатай Японы баг ялалт байгуулж, анхны ялалтаа байгууллаа. Япон, Хятад хоёр урьдчилсан шатанд нэг ч хожигдоогүй бөгөөд урьдчилсан шатанд Ираныг 3:1, Австралийн эсрэг 3:0-ээр тус тус хожсон.
Хагас шигшээд Хятад Тайланд учраа таарахад 19-25, 25-20, 25-14, 23-25, 15-10 гэсэн харьцаагаар БНХАУ-ын охид, бүсгүйчүүд финалд шалгарсан. Энэ хооронд Японы шигшээ баг Вьетнамыг 3:1-ээр буулган авсан ч өрсөлдөгчөө илт илүүрхсаэн юм. Харин тэмцээний хүрэл медалийг Вьетнамын багийг 25-19, 26-24, 25-18-аар хожсон Тайландын баг хүртлээ. Тавдугаар байрын төлөөх тоглолтод Тайвань талбайн эзэн Филиппинийг 28:26, 25:21, 25:21-ээр хожсон бол долдугаар байрын төлөөх тоглолтод Иран Австралийг 25:19, 25:18, 25:22-оор буулган авсан байна.
Н.Бэлгүүн