Ази тивээс хөлбөмбөгийн өндөр соёл дэлгэрсэн Европын хөлбөмбөгийн ТОП лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдыг олон улсын спорт тааврын томоохон төлөөлөл 1хbet-ийн зүгээс нэрлэж байна.
Европ тивд тоглож буй шилдэг Ази хөлбөмбөгчид
4 сарын 11


Сүүлийн 10 жилийн турш БНСУ-ын довтлогч Премьер лигийн клубын гол тоглогчдын нэг байсаар ирсэн билээ. Тэрбээр Европын тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Үүнээс өмнө Бундеслигт Хамбург болон Байер Леверкузен багуудад амжилттай тоглож байсан. Сон Хын Мин Тоттенхэмд 437 тоглолтод оролцож, 172 гоол оруулаад байна. Тэр ч зогсох төлөвгүй байна. Тоттенхэм түүнийг өндрөөр үнэлдэг бөгөөд Хьюго Льорис явсаны дараа багийн ахлагч болсон түүхтэй. Түүнтэй 2026 оны зуныг хүртэл гэрээг сунгаад байгаа. "1xBet Монгол"-ын шинжээчид түүнийг Европт тоглож буй хамгийн нэр хүндтэй Ази тоглогч хэмээн эргэлзээгүй нэрлэж байна.
Ким Мин Жэ (БНСУ, Байерн Мюнхен)

БНСУ-ын төвийн хамгаалагчийн өсөлт, хөгжил үнэхээр хурдацтай байлаа. 2021 онд Хятадын Бээжин Гуоан багт тоглож байсан тэрбээр эхлээд Туркийн Фенербахчед очоод дараа нь Италид Наполигийн хамтаар түрүүлэн Байернд хүрэлцэн ирсэн. Мюнхений клубт түүнийг өгөөгүй тоглож байгаа гэж хэлэх аргагүй ч Байерны тоглогчид үргэлж шаардлага өндөртэй тоглодог. Одоогийн дасгалжуулагч Винсент Компани болон өмнө нь багийг удирдаж байсан Томас Тухель нар Ким Мин Жэг итгэл хүлээлгэн тоглуулсаар байна.
Такэфүса Күбо (Япон, Реал Сосьедад)

23 настай япон тоглогч Барселонагийн академид бэлтгэгдэж, Реал Мадридын тамирчин байсан ч Реал Сосьедад багт ирсэн цагаасаа хойш бүрэн цэцэглэж чадсан. Кубо 2022-2023 оны улирлаас эхлэн Реал Сосьедад багт тоглож байгаа бөгөөд 114 тоглолтод 20 гаруй гоол, 17 гоолын дамжуулалт өгөөд байна.
Ли Кан Ин (БНСУ, Парис Сен-Жермен)

23 настай Солонгосын авьяаслаг тоглогч бага наснаасаа л ирээдүйтэй хэмээн үнэлэгддэг байсан ч тухайн үедээ Ламине Ямал шиг дэлхий хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадаагүй. Гэвч Валенсиа болон Майорка багуудад туршлага хуримтлуулснаар өөрийгөө сайжруулсан. ПСЖ багт өрсөлдөөн маш ширүүн байдаг. Гэсэн ч хоёр дахь улиралдаа Ли Кан Ин илүү тогтвортой тоглож, олон байрлалд амжилттай тоглож буй.
Такүми Минамино (Япон, Монако)

Салцбург багт Эрлинг Холандтай хамт тоглож байсан Такүми Минамино нэгэн цагт Ливерпүүл багт ирсэн ч амжилттай тоглосон гэж хэлэхэд бэрх. Гэсэн ч түүний ур чадварт эргэлзэхээргүй бөгөөд одоо Францын хүчирхэг багуудын нэг Монакод гурав дахь улирлаа амжилттай үргэлжлүүлж байна.
Каорү Митомо (Япон, Брайтон)

27 настай япон тоглогч гайхалтай бөмбөг эзэмшилт, довтлох чадвараараа Брайтоны хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогч болж чадсан. Түүний Премьер лиг дэх үзүүлэлтүүд гэмтэл бэртэл байгаагүй бол бүр ч өндөр байх байлаа. Гэсэн ч 75 тоглолтод 15 гоол, 13 гоолын дамжуулалт өгөх нь чамлахааргүй амжилт билээ.
Хван Хи Чан (БНСУ, Вулверхэмптон)

Түүнийг бэртэл гэмтэл багагүй зовоосон ч 2023-2024 оны улиралд үр дүнтэй тоглож байгаагаа харуулсан. Премьер лигт 26 тоглолтод оролцож, 12 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн.
Ватарү Эндо (Япон, Ливерпүүл)

Такүми Минаминотой адил Ливерпүүл багт түлхүүр тоглогч болж чадаагүй ч ийм алдартай багт уригдсан нь өөрөө хүндлэл хүлээх шалтгаан. Ватару Эндо өмнө нь Бундеслигийн Штутгарт багт тоглож байхдаа 99 тоглолтод 12 гоол, 11 дамжуулалт өгч байжээ.
Мехди Тареми (Иран, Интер)

Ираны довтлогч Лаутаро Мартинес болон Маркус Тюрам нартай гарааны эрхийн төлөө өрсөлдөхөд хүнд байгаа ч улирал ахих тусам Симоне Инзаги түүнд илүү итгэл үзүүлж байна. Тареми өмнө нь Порту багт 182 тоглолтод 91 гоол оруулж, Португалд долоон цом хүртсэн билээ.
Абдукодир Хусанов (Узбекистан, Манчестер Сити)

20 настай узбек хамгаалагчийн Премьер лиг дэх анхны тоглолт амаргүй эхэлсэн. Түүний алдаанаас болж Челси гоолдсон. Гэсэн ч дараагийн тоглолтдоо тэрбээр өөрийгөө сайжруулж, Манчестер Ситигийн хөгжөөн дэмжигчдийн алга ташилтаар талбайг орхисон. 2023 оны зун тэрбээр Беларусийн лигт тоглож байсан бөгөөд өндөр үнээр дэлхийн шилдэг багт ирсэн учир сандарсан нь ойлгомжтой. Хусановын ирээдүй гэрэлтэй бөгөөд 40 сая еврогийн үнэ цэнээ хангалттай нотлох тоглогч.
Мэдээллийг олон улсын спорт тааврын томоохон төлөөлөл 1xbet.