Даллас Маверикс баг замналаа эхлүүлж, НБА-ийн супер од болох бүхий л амжилтаа энэ багтай өнгөрүүлсэн Лука Дончич өнөөдөр өрсөлдөгч багийн дүрээр Даллас Мавериксийн талбайд зочлон тоглолоо. Тус тоглолт тус хоёр багийн фэнүүд гэлтгүй сагсан бөмбөг сонирхогчдын анхаарал дунд өрнөлөө.
Тоглолтын дундуур Даллас Маверикс багаас Лука Дончичид хүндэтгэл үзүүлсэн бичлэгийг ордонд үзүүлсэн нь Лукагийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
"Тэр бичлэгийн дараа би миний сэтгэл маш их сэтгэл хөдөлсөн. Энэ тоглолтод тоглогж чадах болов уу ч" гэж бодогдсон" гэжээ.
Харин түүний дараа Дончич зүгээр ч нэг тоглосонгүй. Талбайд бүтэн илүүрхэж, энэ улирлынхаа дээд оноо болох 45 оноог авсан байна. Улмаар Лэйкерс Даллас Мавериксийг 112:97-оор хожиж, плей-оффын эрхээ авсны дараа түүнийг багийнхан нь баяртайгаар угтаж авлаа.
Дончич тоглолтын дараа "Том тоглолтод манай баг миний нуруун дээр байсан. Дасгалжуулагчаас эхлээд тоглогчид хүртэл бүгд миний нуруун дээр байсан. Бид энд ямар нэг онцгой зүйлийг бүтээхийг хичээж байна. Өнөөдөр үнэхээр сайхан байлаа."