MSports logo
The MongolZ дэлхийн топ багт хожигдсон ч тэдний аялал өндөрлөөгүй
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 9

  • The MongolZ дэлхийн топ багт хожигдсон ч тэдний аялал өндөрлөөгүй

    Бразилын Рио де Жанейро хотод болж буй Испортын CS2 төрлийн “Intel Extreme Masters-Rio 2024” тэмцээнд манай улсаас The MongolZ баг оролцож буй. Тэд эхний шатанд ОХУ-ын Virtus Pro багийг буулган авсан ба     B хэсгийн хасагдах шатанд дэлхийд 3-р эрэмбэлэгдэж буй Team Vitality багтай өчигдөр 22:00 цагаас учраа таарлаа. 

    The MongolZ дэлхийн топ багт хожигдсон ч тэдний аялал өндөрлөөгүй

    Тоглолтын журам нь Best of 3 буюу түрүүлж хоёр хожсон баг дараагийн шатанд шалгарна. Эхний тулалдах талбараар Инферно сонгогдож манай баг эн тэнцүү өрсөлдсөний эцэст 19-17 харьцаатай ялагдал хүлээв. Хоёр дахь талбарт 13-8 харьцаатай мөн адил хожигдож Доод шат руу уналаа. Team Vitality багын ахлагч “ZywOo” багаасаа онцгой байж нийт 69 kill амжилттай гүйцэтгэсэн бол The MongolZ багаас “BLitz” 40 kill гүйцэтгэн багаа тэргүүлжээ. 

    The MongolZ дэлхийн топ багт хожигдсон ч тэдний аялал өндөрлөөгүй

    Доод шат руу унасан The MongolZ шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө Туркийн Eternal Fire багтай өнөөдөр 22:00 цагаас тоглоно. Eternal Fire баг нь дэлхийд 7-р байранд эрэмбэлэгддэг ба Astralis багт хожигдон Доод шатанд унасан юм. Хэрвээ The MongolZ ялалт байгуулбал Astralis болон өмнө нь хожиж байсан Virtus pro багуудын аль ялсантай хэсгээсээ шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.