MSports logo
Жонатан Куминга: “Нутаг нэгт домог Мутомбод хүндэтгэл үзүүлж, шинэ улирлаа хүчтэй эхлүүлнэ”
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 8

  • Жонатан Куминга: “Нутаг нэгт домог Мутомбод хүндэтгэл үзүүлж, шинэ улирлаа хүчтэй эхлүүлнэ”

    Долоо хоногийн өмнө Голден Стэйт Уарриорс багийн довтлогч Жонатан Куминга NBA-ийн шинэ улирлын өмнөх бэлтгэлдээ очихоор машин жолоодож байхад Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын уугуул иргэн, нутаг нэгт үлгэр жишээ болсон Дикембе Мутомбо нас барсан гэсэн гунигт мэдээг сонсжээ.

    Куминга "Би хэвлэл мэдээллийн өдөрлөг рүү найзтайгаа хамт машинаа жолоодож, хөгжим сонсон явж байлаа. Утсаа нээгээд харсан хамгийн анхны зураг нь Мутомбогийн үхлийн тухай байв. Тэгээд би хөгжмөө хаалаа. Бид зүгээр л чимээгүй байж, бие биетэйгээ юу ч ярьсангүй. Маш гунигтай байв. Би түүнийг өвчтэй гэдгийг мэдэж байсан. Хэдэн сарын өмнө би түүн рүү мессеж бичиж байв. Би түүнийг өвчтэй гэдгийг мэдэж байсан ч тийм хүнд өвчин гэдгийг мэдээгүй."

    Мутомбо тархины хорт хавдраар есдүгээр сарын 30-нд 58 насандаа таалал төгссөн ба Сагсан бөмбөгийн Алдрын танхимд бичигдсэн Африк гаралтай тамирчдаас Хакеем Олажувоны ард хоёрт бичигддэг. Найман удаа NBA-ын бүх оддын тоглогчоор сонгогдож, дөрвөн удаа лигийн шилдэг хамгаалагчаар тодорсон шилдэг хамгаалагчдын нэг байв. 

    Жонатан Куминга: “Нутаг нэгт домог Мутомбод хүндэтгэл үзүүлж, шинэ улирлаа хүчтэй эхлүүлнэ”

    Жонатан Куминга болон Мутомбо нарын харилцаа Конго улсаас эхлэлтэй. Мутомбо хүмүүнлэгийн үйлстэн гэдгээрээ эх орноо алдартай ба төрөлх Киншаса хотод нэн шаардлагатай эмнэлэг, сургууль нээж байв. Мутомбо мөн NBA-д Африкийн сагсан бөмбөгийн лигийг таниулахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн бөгөөд BAL-ийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог байсан

    Жонатан Куминга: “Би Карим Абдул-Жаббар зэрэг NBA-ийн олон агуу тоглогчдын талаар мэдэхээсээ өмнө Мутомбог мэддэг байсан. Аав маань үргэлж түүний тухай ярьдаг байсан бөгөөд өсвөр насандаа түүний эсрэг тоглодог байжээ. Миний төрсөн Гома хот нь Киншасагаас гурван цагийн зайтай нисэж очно. Олон хүнд туслахын тулд шаардлагатай томоохон эмнэлэг байгуулж байлаа. Конгод MRI гэх мэт хэрэгцээт тоног төхөөрөмжтэй эмнэлэг байдаггүй байхад Мутомбо тэнд гэрэл асааж байлаа. Манай нутгийн олон хүмүүс эмнэлгийн тусламж авахаар Энэтхэг, Өмнөд Африк руу явдаг байсан бол цаашид тийм хол явах шаардлагагүй болсон юм” хэмээн Мутомбог дурсан ярилаа.



    Жонатан Куминга: “Нутаг нэгт домог Мутомбод хүндэтгэл үзүүлж, шинэ улирлаа хүчтэй эхлүүлнэ”

    Түүнийг NBA-д хөл тавихад олон талаар зааж сургасан Мутомбод хүндэтгэл үзүүлж энэ жил өөрийн чадвараа улам бүр ахиулах урам зориг орсон ба бүх оддын тоглолтод сонгогдох зорилго тавьжээ.

    Жонатан Куминга: “Нутаг нэгт домог Мутомбод хүндэтгэл үзүүлж, шинэ улирлаа хүчтэй эхлүүлнэ”

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас Мутомбо, Куминга, Бишмак Биёмбо, Д.Ж. Мбенга, Кристиан Эйенга, Эммануэль Мүдэй, Оскар Тшиебве нар NBA-д хөл тавьсан бол Мутомбогийн үзүүлсэн амжилт тэднээс хамгийн алдартай юм. Тэднээс НБА-ийн бүх оддын тоглолтод оролцсон цорын ганц хүнээс гадна олон шилдэг амжилтуудыг эзэмшдэг билээ.