MSports logo
Бреанна Стюарт өнгөрсөн жилийн өшөөгөө авч финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 7

  • Бреанна Стюарт өнгөрсөн жилийн өшөөгөө авч финалд шалгарлаа

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн томоохон лиг WNBA-ийн хагас шигшээ цувралд өнгөрсөн жилийн аваргууд болох Лас Вегас Эйс болон хагас шигшээд тэдэнд хожигдсон Нью Йорк Лайбирти багууд учраа таарлаа. Лайбирти баг өнөөдөр Лас Вегаст айлчлан тоглохдоо 76-62 харьцаатай буулган авч өмнөх жилийн хариугаа авсан байна. Тэд ийнхүү цувралд 3-1 харьцаатай ялалт байгуулж, энэ жилийн WNBA-ийн финалын цувралд шалгарлаа.

    Энэ жил зогсоогдошгүй байж 1000 оноод хүрсэн MVP Ай’жа Вилонг хүчтэй цохилтод оруулж, самбараас бөмбөг авалт, өндөр хэмнэлтэй тоглолт, алсын зайн шидэлтүүдээрээ Лайбирти илүү байлаа.

    Бреанна Стюарт өнгөрсөн жилийн өшөөгөө авч финалд шалгарлаа

    Цувралын онцлох тоглогчоор хоёр удаагийн MVP Бреанна Стюарт байлаа. Түүний хадам аавын нас барсны нэг жилийн ой 3, 4 дэх тоглолтуудад тохиож байсан ба өнгөрсөн жил Эйсийн эсрэг сайн тоглож чадаагүйнхээ хариуг энэхүү цувралд барьж чадсан юм.

    Цувралын дараа Стюарт "Энэ бүхэн үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Аавынхаа биднээс хийхийг хүссэн бүх зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байгаадаа баяртай байна. Мөн та нар мэдэж байгаачлан багаараа энэ бүхнийг хийж чадсандаа сэтгэгдэл өндөр байна” гэжээ.



    Бреанна Стюарт өнгөрсөн жилийн өшөөгөө авч финалд шалгарлаа

    Либерти болон Эйс зэрэг лигийн хүчирхэг багуудын хувьд хоёр жил дараалан өрсөлдөж байгаа ба тэд бие биеэ хүндэлдэг ч гэсэн талбай дээр “Хонь,чоно” мэт байдаг. Өнгөрсөн жил Эйс баг аваргын парадаа тэмдэглэж байх үедээ ахлах дасгалжуулагч Бекки Хэммон Стюартыг тохуурхаж “Түүний шидэлт WNBA-ийн аварга цолонд хүрч чадахгүй” хэмээн хэлж байлаа. Харин энэ удаа Стюарт өөрийгөө батлан харуулж, аваргын цувралд шалгараад байна.

    Тэд Миннесота Линкс, Коннектикат Сан багуудын аль ялсантай 10-р сарын 09-ний өдрөөс тоглож эхэлнэ.