MSports logo
The Mongolz баг “IEM Rio-2024” тэмцээний эхний хожлоо байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 8

  • The Mongolz баг “IEM Rio-2024” тэмцээний эхний хожлоо байгууллаа

    Цахим спортын Counter-Strike (CS2) төрлийн дэлхийн томоохон тэмцээн болох Intel Extreme Masters Rio-2024 тэмцээнд манай “The Mongolz” баг амжилттай оролцож байна.

    Тэд эхний шатанд дэлхийн чансаанд 9-р байранд бичигддэг ОХУ-ын Virtus Pro багтай шөнө 01:05 цагаас тоглолоо. Тоглолт Best of 1 буюу түрүүлж хожсон баг дараагийн шат руу нэг алхам ойртох юм.

    

    The Mongolz баг “IEM Rio-2024” тэмцээний эхний хожлоо байгууллаа

    Ялагчийг тодруулах цорын ганц map-аар Миражыг сонгов. 52 минутын турш өрсөлдсөн өрсөлдөөнд “The Mongolz” баг 13-10 харьцаатайгаар ялалт байгуулж, тэмцээний гараагаа сайн эхлүүллээ. Тэдний дараагийн тоглолт өнөөдөр 22:00 цагаас “ZywOo” тэргүүтэй “Vitality” багийн эсрэг Best of 3 буюу аль түрүүлж хоёр хожсон нь ялах форматаар явагдана. “Vitality” баг нь дэлхийн чансаанд одоогоор 3-р байранд эрэмбэлэгдэж байна. Хэрвээ ялалт байгуулж чадвал тэд B group-ийн финалын шатанд өрсөлдөх юм.

    The Mongolz баг “IEM Rio-2024” тэмцээний эхний хожлоо байгууллаа