Дэлхийн спортын хаан гэгдэх хөл бөмбөг
Дөрвөн жилд нэг удаа болдог Хөл бөмбөгийн дэлхийн аварга, жил бүр гал гарсан тоглолтуудаар үзэгчдийн нүд, чихийг баясгаж, сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачих Аваргуудын лиг, хоёр жилд нэг удаа болох тивийн аваргын тэмцээнүүд гээд дэлхий нийтийн анхаарлыг ногоон талбайд төвлөрүүлэх хаан спортын ачаар залуус бие бялдрынхаа тэсвэр тэвчээрийг сорьж, хөгжүүлээд зогсохгүй хамт олны уур амьсгал, харилцаа, хамтын хүчийн үнэ цэнийг ухаарч, хариуцлага, бие биеэ хүндэтгэхийн сайханд суралцана. Монгол хүүхдүүдэд ч мөн эдгээр ур чадварт дэлхийн түвшинд бэлтгэгдэх боломж гарч байгаа нь бидний хувьд асар том боломж билээ.
Шилдэг 11: Чи тэдний нэг байж чадна!
Монголын хөл бөмбөгийн шинэ үеийн төлөөлөгчид болсон 160 хүүхдийн энэхүү бэлтгэл дөрөв хоногийн турш Монгол хөл бөмбөгийн холбооны тоглолтын талбайд үргэлжлэх бөгөөд тэдгээрээс сонгогдон, ирээдүйн хөл бөмбөгийн од болох замналаа гайхалтайгаар эхлүүлэх 11 хүүхдийг Пүрэв гарагт зарлах юм.
Сонгогдсон 11 хүүхэд Англид очиж, Fulham F.C. клубийн хөл бөмбөгийн академид мэргэжлийн дасгалжуулагчдын удирдлага дор дэлхийн хөл бөмбөгийн ертөнцөд тулгардаг бэрхшээлүүдтэй нүүр тулж, өөрсдийгөө сорих болно. Английн Премьер лигийн орчинд тоглох нь зөвхөн биеийн чадварын шалгуур төдийгүй, оюун санааны тэсвэр хатуужил, хариуцлагын өндөр түвшинг шаардах бөгөөд олон улсын түвшний багийн ажиллагаа, стратеги, хурд, авхаалж самбааг сорьсон хөл бөмбөгийн спортын чухал элементүүдэд гүнзгий суралцах нь.
Тэд бол бидний ирээдүй!
Энэхүү арга хэмжээнд оролцож буй тамирчин бүрийн мөрөөдөл, зүтгэл зөвхөн ганц хүний амжилт биш, харин Монголын бахархал, эв нэгдэлт ард түмний амжилтын түүхийг хамтдаа бүтээж буй үнэт агшин юм.
Энэ мөчид бөмбөг бүрийн цохилт монголчуудын зүрхийг нэгтгэн, ирээдүйн боломжуудыг нээж буй. Шинэ эрч хүч, шинэ мөрөөдөлтэй хамт бид хамтдаа амжилтад хүрэх замд гарлаа.
Бидний өмнө гялалзсан ирээдүй бий, хамтдаа урагшилж, Монголын хөл бөмбөгийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргацгаая.
#GoMongolia #GotrainwithFulham