MSports logo
ПАРИС 2024: МУГТ П.Орхон хүрэл медалийн үзүүрээс атгаад алдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 11

  • ПАРИС 2024: МУГТ П.Орхон хүрэл медалийн үзүүрээс атгаад алдлаа

    Парис 2024 олимпын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн МУГТ П.Орхон хүндхэн өрсөлдөгчтэй учраа таарсан. Тодруулбал Дэлхийн гурван удаагийн аварга, өмнөх олимпод мөнгөн медаль хүртсэн Киргизстан улсын бөх Айсулуу Тинибековатай барилдлаа. Барилдааны эхний үед П.Орхон идэвхтэй байж 6 оноо салган бараг л хүрэл медаль халааслаад байв. Харамсалтай нь барилдааны сүүлийн гурван минутад Айсулуу 4 онооны барилдаан хийж, төгсгөлд дахин 2 оноо авснаар онооны идэвхээр манай тамирчинг буулгаж авлаа. П.Орхон болон Монгол түний хувьд тун харамсалтай барилдаан болж өнгөрлөө.