MSports logo
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ТҮҮХЭНД ДЭХ “ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭРҮҮД” ПАРТ-1
  • А
    Админ

    11 сарын 17

  • ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ТҮҮХЭНД ДЭХ “ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭРҮҮД” ПАРТ-1

    1. Хойд Солонгос 1:0 Итали  “Англи 1966”

    Хүйтэн дайны үед Хойд Солонгос ДАШТ-д оролцохоор, Англируу хөлбөмбөгийн багаа илгээсэн нь хүн бүрийн гайхширлыг төрүүлсэн. Учир нь барууны холбоотнууд Хойд Солонгосын визийг цуцлах талаар ярилцаж байжээ. Гэхдээ жинхэнэ гайхшируулах зүйл 1966 оны 7 дугаар сарын 19-нд болсон байна. ДАШТ-ний “Е” хэсгийг Зөвлөлт холбоот улс нэг ч хожигдолгүй, 3 хожиж тэргүүлэх нь ойлгомжтой болж, хэсгээс гарах сүүлийн эрхийн төлөө 1 хожил, 1 хожигдолтой Итали болон 1 тэнцээ, 1 хожигдолтой Хойд Солонгосын баг тоглохоор болсон. Итали хэсгээс гарахын тулд хожих, эсвэл тэнцэхэд л хангалттай байсан. Тухайн үед Итали Дэлхийн хоёр удаагийн аварга гэх цол гуншинтай байсан бол, Хойд Солонгос Дэлхийн дэвжээнд хөлбөмбөг тоглосон анхны тохиолдол байсан учраас хүн бүр Италийг хэсгээс гарах нь ойлгомжтой гэж таамаглаж байжээ. Гэвч тоглолтын үр дүн Дэлхий нийтийг гайхшируулсан юм. Тоглолтын эхний хагаст Италийн багийн ахлагч Гиасомо Булгарелли гэмтэж талбайг чөлөөлж, тухайн үед сэлгээ хийхийг зөвшөөрдөггүй байсан учир Италийн шигшээ талбай дээр 10-уулаа үлдсэн билээ. Улмаар хэдхэн минутын дараа Хойд Солонгосын шигшээ багийн хагас хамгаалагч Пак Ду-Ик, тоглолтын цор ганц хожлын гоолыг Италийн хаалганд шигдгэж, Дэлхийн аваргуудыг тэмцээнээс хасч байсан юм. Энхүү тоглолт нь хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн том “Upset”-ийн нэг бөгөөд, тоглолтын анхны тасалбар Дэлхийн хөлбөмбөгийн холбооны музейд хадгалагддаг байна.

    2. Өмнөд Солонгос 2:0 Герман    “Орос 2018”

    Перисич, Манзукичийн гайхалтай тоглолт, Бельгийн шигшээн бас нэг азгүйдэл, Бенжамин Павардын итгэмээргүй гоол. Бүгд саяхан мэт сэтгэлд тод. Эдгээрээс гадна бидний сэтгэлд тод үлдсэн зүйлийн нэг яахын аргагүй “F” хэсэгт багтсан Өмнөд Солонгос, аваргаа хамгаалагч Германы багуудын тоглолт. Дэлхийн аварга бүрт Герман  аваргын таамагт багтсаар ирсэн. 2018 онд ч ялгаагүй аварга авах хамгийн өндөр магадлалтай багийн нэг байсан. Гэхдээ тэд нээлтийн тоглолтдоо Мексикт 0:1-ээр хожигдож бүтэлгүй эхлэл тавьсан байдаг. Хэсгийн шатны хоёрдугаар тойрогт Шведийг хожиж бага ч болов амьсгаа авах зайтай болсон ч, нөгөө талд Мексикийн шигшээ хэсэгтээ хоёр дахь ялалтаа байгуулж, хасагдах шатны эрхээ халаасалсан юм. Ийнхүү хасагдах шатны сүүлийн эрхийг авахын тулд Өмнөд Солонгосыг аль болох олон гоолын зөрүүтэй хожих шаардлагатай болсон.

    Гэвч бүх зүйл хүмүүсийн таамаглаж байсанаас эсэргээрээ эргэсэн юм. Хүн бүр энэ тоглолтод Герман хэдэн гоолын зөрүүтэй хожих бол гэж бодож байснаас, Солонгосыг хожно гэж таамаглаж байсан нэг ч хүн байгаагүй. Тоглолт 90 минут хүртлээ гоол ороогүй явсан ба 90 дээр +4 минутад Солонгосын төвийн хамгаалагч Ким Ён Вон булангийн цохилтоос гоолдож Германы итгэл найдварыг үгүй хийсэн гэхэд болно. Тоглолтын төгсгөлд Германы хаалгач Мануэль Нойер багийнхаа довтолгоог дэмжиж Солонгосын талбайруу орсон байхад, Солонгос дамжуулалтыг нь таслаж Сон Хён Мин эзэнгүй хаалганд гоолдсоноор, Германы нутаг буцах тасалбарыг нь захиалж өгсөн гэхэд болно. Тус тоглолтын дараа Солонгосын шигшээ багийн өмнөөс цэргийн алба хаахаар 20 мянган гаруй залуус хүсэлт гаргасан гэдэг. Энэ нь Германы шигшээ баг хэсгийн шатнаас хасагдсан 1938 оноос хойших анхны тохиолдол, мөн Азийн тивийн багт хожигдсон анхны бөгөөд цор ганц тохиолдол нь билээ. 

     

    Э.Мандалбаяр