MSports logo
МЕССИ ТЭРГҮҮТЭЙ АРГЕНТИНИЙ ШИГШЭЭ БАГ ПҮРЭВ ГАРАГТ ДОХАД ГАЗАРДЛАА
  • А
    Админ

    11 сарын 17

  • МЕССИ ТЭРГҮҮТЭЙ АРГЕНТИНИЙ ШИГШЭЭ БАГ ПҮРЭВ ГАРАГТ ДОХАД ГАЗАРДЛАА

    Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийнхаа хамтаар дэлхийн нэрт хөлбөмбөгчин Лионель Месси Катарт хүрэлцэн ирээд байна. Мессиг сууж явсан автобусыг харах гэж олон зуун цаг хүлээсэн хөгжөөн дэмжигчдийн бөмбөрийн дуу шуугиулсан байна. Бөмбөрчид болон бүжигчид Катар 2022-д оролцож буй тоглогчид нэгэн дор хуран чуулж, дэлхийн аваргын цоо шинэ түүх эхэлж, цоо шинэ дүрэлзсэн сэтгэл хөдлөм уур амьсгалаар дүүрч эхэллээ. Мягмар гарагт Ангилийн Харри Кэйний талынхныг угтан авсан хөгжөөн дэмжигчдээс ч олон фанатууд пүрэв гарагт Аргентиний шигшээг угтан авчээ.

    Аргентиний хөгжөөн дэмжчигчидийг ирэхийг харахаар өглөөний 4.00 цаг хүртэл хүлээсэн хөгжөөн дэмжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд олон мянган доллар зарцуулсан байна. Аргентиний баг Абу Даби хотоос нисч, пүрэв гарагт Дохад газардсан байна. Аргентиний шигшээ лхагва гарагийн шөнө дэлхийн аваргын өмнөх тоглолтоо Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багийн эсрэг тоглож, 5-0-ийн харьцаагаар хожсон, тэрхүү тоглолтонд 35 настай Месси гоол оруулж, шигшээ багийнхаа нэрийн өмнөөс 91 дэх гоолоо бүртгүүлсэн.

    Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох фаворитуудын нэг Өмнөд Америкийн баг Мексик, Польш, Саудын Арабын багуудтай С хэсэгт багтсан. Тэд мягмар гарагт дэлхийн аваргын эхний тоглолтоо Саудын Арабын шигшээ багийн эсрэг хийх болно. Аргентиний фанатууд "Лео" Мессигийн хөрөгөөр чимэглэсэн бөмбөр болон самбаруудыг барин хайртай багаа угтан авчээ. Месси одоогоос 12 жилийн өмнө 2010 онд Доха хотноо болсон олон улсын нөхөрсөг тоглолтонд Бразилийн эсрэг нэг гоол оруулж байлаа. Харин энэ удаад Дохад дэлхийн аваргын ногоон дэвжээнд түүнийг дутуугаа гүйцээж, цом өргөхийг хүлээсэн фанатууд дэлхийн өнцөг булан бүрт бий. 
    Өдгөө 35 настай Месси өнгөрсөн жил Копа Америкагийн аварга болсон ч Катарын тэмцээн нь түүний Аргентины агуу Диего Марадонатай эн зэрэгцэх сүүлчийн боломж байж магадгүй бөгөөд эх орноо дэлхийн аваргад хөтлөх сүүлийн боломж ч гэж яригдаж байна.  1978, 1986 оны ДАШТ-ий аварга баг болох Аргентиний шигшээ багаас хүлээлт өндөр байгаа. "Бидэнд маш их хүсэл эрмэлзэлтэй маш сайхан баг байгаа. Гэхдээ бид бага багаар амжилтаа ахиулах талаар бодож байна. Дэлхийн аваргын бүлгүүд амар биш гэдгийг бид мэднэ" гэж долоон удаагийн Алтан бөмбөгийн эзэн Месси ярьсан байна.

    ДАШТ-ий 26 тоглогчдоор 2022 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг: Эцсийн 26 хүний бүрэлдэхүүнтэй баг 

    Хаалгач: Эми Мартинес (Астон Вилла), Франко Армани (Ривер Плэйт), Жеронимо Рулли (Вильярреал)
    Хамгаалагч: Маркос Акуна (Севилья), Хуан Фойт (Вильярреал), Лисандро Мартинес (Манчестер Юнайтед),  Николас Тагляфико (Лион), Кристиан Ромеро (Тоттенхэм), Николас Отаменди (Бенфика), Нахуэл Молина (Атлетико Мадрид), Гонзало Монтиэл (Севилья), Герман Пеззелла (Реал Бетис)
    Хагас хамгаалагч : Анхел Ди Мария (Ювентус), Леандро Паредес (Ювентус), Родриго Де Пол (Атлетико Мадрид), Алексис Мак Аллистер (Брайтон), Энцо Фернандес (Бенфика),  Exequiel Palacios (Байер Леверкузен), Гуидо Родригес (Реал Бетис)
    Довтлогч : Лионель Месси (ПСЖ), Лаутаро Мартинес (Интер Милан), Пауло Дибала (Рома), Хоакин Корреа (Интер Милан), Жулиан Альварес (Манчестер Сити), Николас Гонзалес (Фиорентина), Алехандро Гомез (Севилья)

    Н.Бэлгүүн