Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улиралд М Хөгжлийн лигээс Chi Forest Mongolians баг өрсөлдөхөөр боллоо. Тэд Плэй-Иний өрсөлдөөнд энэ жилийн хүснэгтийн 9-р байраар 6-21 амжилттай шалгарсан Налайх Бизон багтай учраа таарсан.
М Хөгжлийн лигт Chi Forest Mongolians баг гуравдугаар байр эзэлсэн ба дэд байранд шалгарсан Сэлэнгэ Бодонс баг албан ёсны багтай тул тэд Плэй-Иний өрсөлдөөнд орох эрхээ авсан билээ.
Цувралын эхний тоглолтод хожил байгуулсан бол хоёр дахь тоглолтод Налайх Бизон багийн гол гадаад тоглогч Жастин Мосс эргэн нэгдэж цуврал 1-1 болон тэнцсэн. Тэгвэл өнөөдөр шийдвэрлэх гурав дахь тоглолт явагдаж Chi Forest Mongolia баг дөрвөн үеийн дээр доороо орсон гал гарсан өрсөлдөөний эцэст 76-79 харьцаатай Налайх Бизон багийг буулгаж авлаа.
Ийнхүү тэд 2025-2026 оны Үндэсний Дээд лигийн өрсөлдөөнд албан ёсоор нэгдэж байна.