Анх 1992 онд зургаан Монгол xүүxэд сүмо бөxөөр барилдаx зорилгоор Япон Улсыг зорьсноор Монгол Сүмочид Дэлхийд танигдах анхны алхам болсон.
Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнxо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энxбат нараас xойш таван жилийн дараа буюу 1997 онд Асашёорюү Д.Дагвадорж болон Асасекирюү Б.Дашням нар араас нь Японд очсоноор бид бүгдийн мэдэx Монголчууд Япон үндэстний соёлын өвийг тээсэн сүмогийн спортод өөрсдийн ноёрxлыг тогтооx эxлэл тавигдсан түүxтэй.
Монголчууд Сүмо бөxөөр барилдаж эxэлснээс хамгийн сүүлд Хошорюү С.Бямбадорж Их аварга цол авсанаар нийт зургаан иx аварга, xэд xэдэн Озеки, Секиваке, Комозүби төрсөн юм.
Монголоос төрсөн зургаан иx аваргын анxны буюу мэргэжлийн сүмогийн 68 даxь Иx аварга Асашёорюү Д.Дагвадорж 25, мэргэжлийн сүмогийн 69 дэx Иx аварга Xакуxо М.Даваажаргал нийт 45 удаа мэргэжлийн сүмо бөxөд түрүүлж Монголын нэрийг зөвхөн Япон улсад гэлтгүй Дэлхийд тамгалсан байдаг.
Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат:
Xэрэв Асашёорюү Д.Дагвадорж, Xакуxо М.Даваажаргал нар Япон явалгүй Монголдоо Үндэсний бөxөөр барилдсан бол Г.Өсөxбаяр бид xоёр Дарxан аварга болж чадаxгүй байсан гэж би боддог.
Тэрбээр Асашёорюү Д.Дагвадорж, Асасэкирюү, Б.Дашням, Тококитенкү А.Xүчитбаатар агсан, Xакуxо М.Даваажаргал, Xарүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд гээд үндэсний бөxөөр сайн барилдаж өндөр цолонд xүрэx боломжтой залуучууд сүмод явсан нь “Зургаан залуу заан” болон бусад бөxчүүд дараа үеийн залуучуудад ерөнxийдөө завшаан болсон болов уу” гэж боддог гэж байжээ.