200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Францын супер од Леон Маршан 2:05.85 секундийн амжилтаар олимпын хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр энэхүү гайхалтай үзүүлбэрээ дөрвөн өдрийн дотор 15,000 гаруй хүн цугларсан Парисын Ла Дефэнс Аренадад халуун дулаанаар хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор хоёр дахь алтан медаль хүртсэн анхны Францын усанд сэлэгч болсон бөгөөд эрч хүч, урам зоригийг хайрласан үзэгч фенүүдийнхээ өмнө тэрээр бүгдийг тултал хийж чаджээ.
Парис 2024: Францын супер од Леон Маршан эх орондоо хоёр дахь алтан медалиа авчирлаа
Т
Төгсбаясгалан
8 сарын 1
Тэрбээр тэмцээний дараа хэлэхдээ "Бүгд надад эргэлзэж үүнийг боломжгүй гэж хэлж байсан." Гэхдээ нэг л хүн намайг хамгаас илүү дэмждэг байсан. Тэр хүн бол миний дасгалжуулагч асан Боб Боуман юм. Тэр бол "Надад дутагдаж байсан гайхалтай итгэл хүчийг өгсөн" гэж хэмээжээ. Мөн тэрбээр алтан медалийг авхад илүү түлхэц болсон зүйлийн нэг гэвэл миний стратегиа маш сайн ашиглах чадвар байсан байх гэж таамаглаж байна гэжээ. Алтан медалийн эзэн болсондоо сэтгэл хангалуун сайхан байгаагаа илэрхийлжээ.
Харин Австралийн сэлэгч Зак Стубблти-Кук Маршанаас 0.94 секундээр хоцорч 2:06.79 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байрын болзлыг хангасан Нидерландын Каспар Корбо 2:07.90 хэдхэн секундийн зайтай удаалжээ.