Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадам 8 сарын 6-11-нд болох гэж байна. Анх 2009 онд "Монгол туургатан" олон улсын хүүхдийн наадам нэртэйгээр хөрш орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улстай хамтран хүүхэд залуусын дунд зохион байгуулж эхэлсэн бол 2013 оноос эхлэн олон улсын "Хүүхдийн спортын наадам" нэртэйгээр зохиогдож эхэлжээ. Ирэх 8 сарын 6-11-нд болох наадамд жүдо, чөлөөт бөх, хөнгөн атлетик, байт харваа, ширээний теннис, бокс, сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр 3 улсын 400 гаруй тамирчид 525 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тус наадамд сайн дурын ажилтнаар ажиллах 50 гаруй залуучууд бүртгүүлсэн байна.
Олон улсын хүүхдийн спортын X наадам УБ хотод болох гэж байна
Н
Нанва
8 сарын 1