MSports logo
Хурд, авхаалж шаарддаг ширээний теннисний төрөлд парис 2024 олимпын наадмыг гайхшруулж буй эмэгтэй.
  • Э
    Энхмандах

    7 сарын 31

  • Хурд, авхаалж шаарддаг ширээний теннисний төрөлд парис 2024 олимпын наадмыг гайхшруулж буй эмэгтэй.

    Хурд, авхаалж шаарддаг ширээний теннисний төрөлд парис 2024 олимпын наадмыг гайхшруулж, нас бол тоо гэдгийг батлан харуулж буй 61 настай ШИА ЛИАН НИ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний ялалтаа явч шигшээ 32-т шалгарсан.

    1963 онд БНХАУ-ын Шанхай хотод төрсөн Шиа Лиан Ни нь өдгөө 61 настай. 1983 онд ширээний теннисний ДАШТ-нд холимог хосын төрөлд түрүүлж АЛТАН медаль хүртэж байсан бол түүнээс хойш 41 жилийн дараа олимпын наадамд өрсөлдөж байна. 41 нас бол тамирчин хүнд ахмад насанд тооцогддог гэтэд тэрбээр ДАШТ-нд 41 жилийн өмнө түрүүлсэнээс хойш улсаа төлөөлөн олимпын наадамд өрсөлдөж байгаа нь гайхалтай.

    Тэрээр 1991 онд Луксербургийн иргэншилтэй болсон бөгөөд энэ удаагийн олимпын наадамд Луксебургийг төлөөлөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж эхний шатанд Түркийн тамирчин Алтинкаяа Сибелийг 4-2 харьцаатай хожиж шигшээ 32-т шалгарсан.

    Өнөөдөр буюу 2024.07.31-ний 17 цагаас чансааг тэргүүлэгч БНХАУ-ын тамирчин Сан Юнша-тай тоглоно.