MSports logo
Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 31

  • Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?

    Тедди Ринер нь 100 кг-аас дээш жинд барилддаг Францын жүдоч бөгөөд олимпын гурван удаагийн аварга, хоёр удаагийн олимпын хүрэл медальт. Дэлхийн 11 удаагийн аварга, Европын 5 удаагийн аварга, Францын үнэмлэшгүй аварга өнөө цагийн домогт жүдочин билээ. Францад оны шилдэг тамирчнаар гурван удаа шалгарсан. 2009 оноос эхлэн бараг 9 жил дараалан 150 гаруй ялалт байгуулсан. 


    Таван настайгаасаа спортоор хичээллэж, жүдо, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн секцэнд хичээллэж эхэлсэн тэрбээр 13 настайдаа жүдо бөхөд өөрийгөө зориулахаар шийдсэн гэдэг. 2006 онд Ринер анх удаа Европын аварга, жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон. 2007 онд Рио-де-Жанейро хотод Ринер финалд Тамерлан Тменовыг ялж насанд хүрэгчдийн дунд дэлхийн аварга болсон юм. Тэр үед Тедди 18 настай эрэгтэй жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болж байсан түүхтэй.

    Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?

    2008 онд Бээжинд болсон анхны олимпод Ринер хагас шигшээд ялагдсан ч дараа нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Лаша Гужеджианитай барилдаж ялж байсан түүхтэй. 2008 оны арванхоёрдугаар сард Тедди жүдо бөхийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нээлттэй жинд түрүүлж байсан.


    Түүний хувийн амьдралын тухайд гэвэл гэр бүлийнхэн нь аяллаар явж байх үед Гваделуп хэмээх арал дээр мэндэлж, Парист өсчээ. Ринер 2.04 метр өндөртэй бөгөөд 125 кг жинтэй ажээ. Түүнийг "Тедди баавгай" (Teddy Bear) хэмээн хочилдог байна. Хочиндоо ч таарсан бие хаа, царай зүстэй. Мөн тэрбээр 2022 оны 5-р сард францын шигшээ багийн хамт Монголд бэлтгэл хийхээр ирж байсан билээ.

    Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?

    Тэрээр энэ удаад Парис 2024 олимпын наадамд жүдогийн эрэгтэйчүүдийн +100 кг хасагдах шатны 32 тойрогт азийн наадмын жүдо бөхийн төрлөөр АНЭУ-д анхны алтан медалиа хүртэж байсан Магомедомар Магомедомаров болон 2019 онд Дакарт болсон Африкийн нээлттэй тэмцээний аварга, 2023 онд Тунист болсон Африкийн нээлттэй тэмцээний алтан аварга, 2023 онд Дохад болсон Арабын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Алжирын жүдоч Мохамед Эль Мехди Лили нарын аль ялсантай нь хүч үзэх юм. 

    Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?
    Парис 2024: Тедди Ринер олимпын наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго биелэх үү?