MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд 30-р байранд орлоо
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 31

  • ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд  30-р байранд орлоо

    Өнөөдөр хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй буудлага спортын тамирчин Нянтайн Баяраа 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд тив, дэлхийн шилдэг 43 тамирчинтай өрсөлдөж, 584 оноотойгоор 30-р байранд орлоо. 

    Түүний төрөлд Чехийн тамирчин PRIVRATSKY Jir 590 оноотойгоор 8-р байранд, Энэтхэгийн тамирчин KUSALE Swapnil 591 оноотойгоор 7-д, Польшийн тамирчин BARTNIK Tomasz 591 оноотойгоор 6-д, Сербийн тамирчин KOVACEVIC Lazar 592 оноотойгоор 5-т, Францын тамирчин KRYZS Lucas Bernard Denis 592 оноотойгоор 4-т, Украйны тамирчин KULISH Serhiy 592 оноотойгоор 3-т, Норвегийн тамирчин HEGG Jon-Hermann 593 оноотойгоор 2-р байранд, БНХАУ-ын тамирчин LIU Yukun 594 оноотойгоор тус тус финалын шатанд өрсөлдөхөөр болж байна. 

    ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд  30-р байранд орлоо

    Ж.Ганхуяг дасгалжуулагчтай ОУХМ Н.Баяраагийн хувьд 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд 2018 оны ЧанВоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1168 оноотойгоор 41-р байр эзэлж байсан юм. Мөн энэ оны Азербайжан улсын нийслэл Баку хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд 575 оноотойгоор 55-т орж байжээ. 

    ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа 50м урт бууны гурван байрлалаас буудах дасгалд  30-р байранд орлоо