MSports logo
НИДЕРЛАНДЫН ДУГУЙЧИН ТИМЕН АРЕНСМАН АНХ УДАА “GRAND TOUR”-Д ТҮРҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 4

  • НИДЕРЛАНДЫН ДУГУЙЧИН ТИМЕН АРЕНСМАН АНХ УДАА “GRAND TOUR”-Д ТҮРҮҮЛЛЭЭ

    “DSM” багийн дугуйчин Тимен Аренсман “Grand Tour”-ын 15 дахь гараа болох “Vuelta a Espana” тэмцээнд гараанаас эхлэн тэргүүллээ хадгалаж явсаар түрүүллээ. Энэ нь Тимен Аренсманы замналын анхны “Grand Tour”-ын түрүү бөгөөд 153 км уулын замыг 4 цаг 17 минут 11 секундад туулж, арын тамирчин болох “Movistar” багийн Энрик Масаас 1 минут 23 секундын өмнө барианд орсон байна. Тимен Аренсман тэмцээний дараа “Одоо болтол итгэж чадахгүй байна. Өөрийгөө түрүүлнэ гэж үнэхээр бодоогүй байсан. Ганцаараа тэргүүлж байхдаа үргэлжилүүлээд жийгэд байхад л хангалттай гэж өөртөө хэлсэн” гэж Eurosport-д өгсөн ярилцлагатаа хэлжээ.Тэрбээр “Grand Tour”-ын өмнөх гараа болох “Giro d’Italia” тэмцээнд Сантена-аас Торино хүртлэх 147км замыг 3 цаг 54 минут 25 секундад туулж 19-д барианд орж байсан билээ.

     
    Харин “Grand Tour” тэмцээний ерөнхий чансааг тэргүүлж байгаа Quick-Step-Alpha Vinyl багийн дугуйчин Ремко Эвенполь энэхүү тэмцээнд тэргүүлэгчээс 1 минут 59 секундын ард 10 дугаар байранд орсонч “Grand Tour”-ыг тэргүүлсэн хэвээр байна. “Grand Tour” тэмцээний 16 дахь гараа маргааш эхлэх бөгөөд Испанийн Санлукар де Баррамедагаас Томарес хүртэл нийт 189км замыг туулах юм. 

    Э.Мандалбаяр