MSports logo
ТУРКИЙН ШИГШЭЭ БАГИЙН ФУРКАН КОРКМАЗ РУУ ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНИЙ ОЙРОЛЦОО ГҮРЖИЙН ТОГЛОГЧИД ДАЙРЧЭЭ
  • А
    Админ

    9 сарын 4

  • ТУРКИЙН ШИГШЭЭ БАГИЙН ФУРКАН КОРКМАЗ РУУ ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНИЙ ОЙРОЛЦОО ГҮРЖИЙН ТОГЛОГЧИД ДАЙРЧЭЭ

    Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “EuroBasket” тэмцээн 9/1-18-ны өдрүүдэд зохиогдож байна. Ням гарагт Туркийн шигшээ баг Гүржийн багийг 88:83-аар хожсон юм.  Тоглолтын дараа Филадельфи 76 багийн довтлогч, Турк тоглогч Фуркан Коркмаз Гүржийн Гүржийн хэд хэдэн тоглогчид дайрсан байна. Энэ талаар Туркийн холбооны дэд ерөнхийлөгч Омер Онан сэтгүүлчдэд хэлэхдээ,  хэрвээ хэргийн аюулгүй байдлын бичлэгийг ил гаргахгүй бол Туркийн шигшээ тэмцээнийг орхино. "Фуркан Коркмазыг манай дасгалжуулагчийн хамт коридорт хувцас солих өрөө рүү явж байх үед Гүржийн тоглогчидод хөөгдсөн, мөн цагдаа нар ч хамт түүн рүү дайрсан. Тоглогч руу дайралт хийх ёсгүй. Хувцас солих өрөө рүү явах нь аюулгүй байх ёстой. Тоглолтын төгсгөлд 30 цагдаа биднийг түлхэж зодолдсон. Бид Гүржийн албан ёсны цагдаа нартай зодолдсон. Би Олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу залгаж байна, мөн FIBA-гийн албан тушаалтнуудад хэлсэн. Dиднийг тэнэг гэж битгий бодоорой. Тэр коридорын бүх камерын бичлэгийг бидэнд юу ч үлдээлгүйгээр минут тутамтай нь авчрахыг шаардаж байна. Хэрэв тэдгээр камерын бичлэгүүд манайд ирэхгүй бол бид энэ тэмцээнийг орхино." гэжээ.

    Турк, Гүржийн тоглолтын дөрөвдүгээр үед Коркмаз, Санадзе нар хоорондоо муудалцсаны дараа тоглолтоос хасагдсан. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Европын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны есдүгээр сарын 2-оос 19-ний хооронд болох байсан ч COVID-19 тахлын улмаас 2022 он хүртэл хойшилсон билээ. 

    Н.Бэлгүүн