MSports logo
Кайри Өрвинг, Тим Хардауэй нар 40+ оноо авч багаа ялалтав хөтлөв
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 16

  • Кайри Өрвинг, Тим Хардауэй нар 40+ оноо авч багаа ялалтав хөтлөв

    Өнөөдөр Даллас Нью Орлеанстай хийсэн тоглолтод Кайри Өрвинг 42 оноо, Тим Хардауэй Жуниор 41 оноо авлаа. Багийн хоёр тоглогч  нэг тоглолтод 40 оноо зэрэг авсан тохиолдол цөөн бөгөөд Кайри энэ тоглолтоос өмнө Леброн Жэймстэй 2016 оны тоглолтод зэрэг 41 оноо авсан. Мөн Даллас багийн түүхэнд Лука Дончич, Кайри Өрвинг нар өнгөрсөн оны 3-р сард 40-ээс дээш оноог зэрэг авч байсан. Дончичийн хувьд бэртлийн улмаас гурав дахь тоглолтоо дараалан өнжөөд байна. 

    Өнөөдрийн тоглолтод Хардауэй дараалсан 3 онооны шидэлт хийснээр Даллас Маверикс 112-111-ээр тэргүүлж эхэлсэн. Хардауэй карьерынхаа дээд гэж нэрлэгдэхүйц оноог авлаа. 

    Пеликансаас Си Жей Макколлум 23 оноо авчээ.