MSports logo
Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 5

  • Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ

    Японы шилдэг бөхчүүдийн нэг олимп, дэлхийн аварга Такүто Отогүро манай улсад иржээ.

    Өдгөө 25 настай тэрбээр гавьяат тамирчин 65 кг-ын жингийн шилдэг бөх Т.Тулгатай хамтарсан бэлтгэл хийхээр Монголд анх удаа ирсэн нь энэ. Түүний хувьд дотоодынхоо тэмцээнд харамсалтай ялагдсанаар Парисыг зорих эрхийн төлөөх өрсөлдөөнд орж чадаагүй юм.

     

     

    Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ

    Дөнгөж 20 насандаа дэлхийн аварга, 22 настайдаа Олимпын аварга болсон Отогүро 2020, 2021 онд хоёр жил дараалан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, босоо байлаа. 

    Тэр эх орондоо болсон зуны спортын XXXII наадамд түрүүлэхдээ манай бөх Т.Тулга болон Унгарын Исмаил Мусзукаев, Оросын Гаджимурад Рашидов, Азербайжаны Хажи Алиев нарыг ялсан юм.

    Такүто Отогүро 2015 онд идэрчүүдийн дэлхийн аварга болон тодорч эхэлсэн. 2018 онд Бүх Японы аварга болж, тэр жилээ Будапештэд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. 2019 ны ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдаанд Исмаил Мусукаевт ялагдаж байв.

    Түүний барилдааныг мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. Яаж ч шидүүлсэн муур шиг хөлөөрөө буудаг нь гайхалтай гэж магтуулж байсан удаатай. Баруун, зүүн аль ч талаар барилддаг, Хэйсэй эриний мангас гэж нэрлэгддэг ч үе түүнд байсан шилдэг чөлөөт бөхийн тамирчин юм.