MSports logo
КАТАРТ 20,000 ОРЧИМ САЙН ДУРЫНХАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 22

  • КАТАРТ 20,000 ОРЧИМ САЙН ДУРЫНХАН АЖИЛЛАЖ БАЙНА

    Аливаа олон улсын томоохон тэмцээн бүрт сайн дурынхан гол үүрэг гүйцэтгэдэг.  . Тэмцээний ард олон мянган хүмүүс ажиллаж байдаг. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20,000 орчим сайн дурын ажилтан 45 ашигтай чиглэлээр ажиллаж байна. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэн, дасгалжуулагчийн талбай, нисэх онгоцны буудал, хөгжөөн дэмжигчийн бүс, орон байр, нийтийн тээврийн төвүүдэд сайн дурын ажилчид ажиллаж байна. 16 мянган сайн дурынхан Катарт амьдардаг залуус байгаа бол үлдсэн хэсэг нь олон улсын өөр өөр газраас ирсэн байна. Тухайлбал, Иорданы Механик инженерийн эрдэмтэн Адель АбуМогли Катарын оршин суугч болоод 9 жил болж байгаа аж. Тэрбээр Үзэгчдийн хэлтэст томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж байна. “Үзэгчдийн хэлтэст орсны үр дүнд маш их аз жаргалтай байсан . Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон хүмүүстэй хамт байж, тэдэнд хэрэгтэй зүйлээр тусалж, тэдэнд үйлчилж, Катарт үнэхээр тав тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийх нь сайхан байгаа” гэж ярьжээ. 

     
    Катар гаралтай сайн дурынхны хувьд Арабын цомын тэмцээнд сайн дурын ажилтнаар гарын үсэг зурж, Катар дахь Тумама Дэлхийн цомын цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, өөрсдийн арга барилаа ашиглаж байгаа туршлагатай сайн дурын ажилчид цөөнгүй байна.Ажлын хэсгийн ахлагч нараар ажиллаж байгаа залуучууд бол сайн дурын үйл ажиллагааны журамд хамрагдах хүмүүс юм. Тэдний орох цаг, гарах цаг, хоол хүнс, хүссэн зүйлсүүдийг ханган ажилладаг байна. Бүтэн цагийн ажил болон сайн дурын ажлыг тэнцвэржүүлэх нь хэцүү байж болох ч тогтвортой байдлыг олж илрүүлэх нь чухал туршлага бий болгоход ач холбогдолтой юм. Филиппин улсын иргэн Мелби Бонгбонга Катарын Доха хотын 1969 оны Падел кафед ажилладаг байна. Мелбигийн хувьд сайн дурын ажилтан байх нь цаг хугацааны менежменттэй холбоотой гэж хариулж байна.

    Сайн дурын ажилтан нь үнэ хөлсгүй ажилладаг. Тиймээс, энэ нь тухайн хүний цэвэр өөрсдийн сэтгэл зориулалтыг шаарддаг. Сайн дурын ажилтан бүрийг маш анхааралтай бодож, албан тушаалд нь сонгодог. Ёслолын ажиллагаанд хэнийг ажиллуулах вэ, хэнийг тоглогчдийн хэсэгт, хэнийг фанатуудтай ажиллауулах зэрэг нь тухайн сайн дурын ажилчдын онцлогт тааруулан томилогдох шаардлагатай. Ёслолын хэсэгт үндэстний уламжлалыг илэрхийлэх болдог байна. Ийнхүү тэмцээний үеэр олон улсын хүмүүстэй ажиллах боломжийг бүрэн дүүрэн ашиглан өөрсдөдөө туршлага хуримтлуулах хүсэлтэй залуус Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ханцуй шамлан ажиллаж байна. Боломжит сайн дурынхны 80 гаруй хувь нь Африк болон Ази тивээс байна. 

    Н.Бэлгүүн