MSports logo
САУДЫН АРАБЫН ХАМГААЛАГЧ ЯСЕР АЛЬ ШАХРАНИ ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРОХООР ГЕРМАН УЛСЫГ ЗОРИЛОО
  • А
    Админ

    11 сарын 22

  • САУДЫН АРАБЫН ХАМГААЛАГЧ ЯСЕР АЛЬ ШАХРАНИ ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРОХООР ГЕРМАН УЛСЫГ ЗОРИЛОО

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Саудын Арабын шигшээ багийн хамгаалагч Яссер Аль Шахрани Аргентиныг хожсон тоглолтын сүүлийн минутад багийн тоглогчтойгоо мөргөлдөж, маш хүнд бэртэл авсан.  Энэ нь сүүлийн хоёр өдрийн дотор хоёр дахь удаагаа тархины доргилттой холбоотой асуудал гарч, олны сэртхийлгэж байна. Яссер Саудын Араын шигшээ багийн анд Мохаммед Аль-Овайсийг бөмбөгийг нэмэлт цагийн тав дахь минутад эзэмшиж байх үед мөргөлдөж өвдгөнд нь нүүрээрээ хүчтэй цохиулсан билээ. Тэрбээр унаж, хөдлөхгүй болсон нь цочирдом үйл явдал болсон. Эмнэлгийн тусламж дуудахаасаа өмнө бараг 20 секунд хүлээж, цэнгэлдэхэ цугласан олон цочролд орсон. Улмаар Аль-Овайс эмч нарыг дуудаж, яаралтай тусламж үзүүлэхийг уриалсан. Хамгаалагчийг талбайгаас гаргахад гавлын ясны гэмтэлтэй буюу эрүү хугарч, нүүрний яс хугарч, дотоод цус алдалттай гэж оношлогдсон байна. Энэхүү үйл явдал гэмтэл нь дэлхийн аваргын тэмцээний үеэр тохиолдох байж болох хамгийн муу нөхцөл байдал байв. Түүнийг яаралтай хагалгаанд оруулахаар Герман руу нисгэсэн гэх мэдээлэл байна.

    Энэ тоглолтонд Саудын Арабын шигшээ багийн ахлагч Салман Аль Фараж шөрмөсний гэмтлийн улмаас хагас хамгаалагчийг хагас цагт сольсон. Хэдийн багийн тоглогчдод барцадтай тоглолт болсон ч Саудын Араб Аргентиныг 2-1-ээр хожиж, шуугиан дэгдээсэн. Хожлын баярыг тэмдэглэхийн тулд Саудын Арабт лхагва гарагийг үндэсний баярын өдөр болгон зарлажээ.  Аргентины 35 настай супер од тоглогч Лионель Мессигийн хувьд энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүүлчийнх учраас фанатууд хүлээлт өндөр байгаа. Гэсэн ч Аргентинчууд эхний тоглолтондоо ялагдал хүлээлээ. Аргентин одоо Мексик, Польшийг дараагийн тоглолтондоо хожиж, Мессигийн гялалзсан карьертаа дэлхийн аварга цолны эзэн болоход анхаарлаа хандуулах ёстой.

    Н.Бэлгүүн