MSports logo
Э.Цэндбаатарын ээлжит тулаан 2/28-нд болно
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 20

  • Э.Цэндбаатарын ээлжит тулаан 2/28-нд болно

    Сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 8 тулаан хийж, 8 ялсан амжилттай байгаа билээ. Түүний ээлжит тулаан тун удахгүй болох гэж байна. 2-р сарын 28-нд Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой тулалдахаар болжээ. 

    Э.Цэндбаатарын ээлжит тулаан 2/28-нд болно

    Мохамедын хувьд 1992 онд төрсөн өдгөө 31 настай, 170 см өндөртэй. "The Black Buffalo" хочтой. Мэргэжлийн боксын замналдаа 16 тулаан хийж, 14 ялж, 2 ялагдсан. Үүнээс 6-д нь өрсөлдөгчөө нокаутаар ялж байжээ. 

    Э.Цэндбаатарын ээлжит тулаан 2/28-нд болно

    Харин манай тамирчин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын замналдаа 8 ялсан амжилттай. Хамгийн сүүлийн тулаанаа өнгөрсөн 12-р сард хийж ялсан. Э.Цэндбаатар сүүлийн тулааныхаа дараа “Ямар ч ко авч үзээгүй, нэг ч удаа нокаутад орж үзээгүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” хэмээсэн байна. 

    Э.Цэндбаатарын ээлжит тулаан 2/28-нд болно

    Мөн өмнө нь тэрбээр "АНУ-д мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тасралтгүй урагшлах болно. Дараах бүх өрсөлдөгчдөдөө амжилт хүсье. Би улам бүр сайжирна. Өдөр ирэх тусам намайг дэмждэг хүний итгэлийг алдахгүй, бөгжний очир эрдэнээс ч илүү гэрэлтэх болно." гэж байсан юм.