Монгол улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Fiba Asia cup 2025 урьдчилсан шатны тоглолт 2-р сарын 22-нд Хятадын Шиан хотод болно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд ямар нэг нас заагаагүй ба манай багийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 байна. Монгол улсын шигшээ баг Хятадын шигшээтэй хамгийн ойрхон тоглосон тоглолт бол Макао 2005 Зүүн Азийн тоглолтод 94-70-аар хожигдсон нь хамгийн ойрхон хожигдсон тоглолт юм.
Шигшээ баг өнөө өглөө Хятад улсыг зорилоо
2 сарын 19
Энэ удаагийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгох эрхийг Монголын Сагсан бөмбөгийн холбооноос Эрдэнэт Майнерс багийн дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василис Фрагкиаст албан ёсоор өгсөн. Фрагкиас дасгалжуулагч болон түүний баг бүрэлдэхүүнээ сонгох шалгуурын хамгийн эхэнд тамирчдын хандлага, туршлага зэргийг харсан ба цаашид хөгжих боломжтой залуу тамирчдыг сонгохыг эрмэлзсэн гэв. Өөрсдийн арга барил, системд тулгуурлаж сонгосон 14 тамирчдыг өчигдөр олон нийтэд танилцуулж, бэлтгэлээ пүрэв гарагаас хийсэн бөгөөд өнөөдөр ийнхүү хилийн дээс алхав.
1. Онолбаатарын Энхбаатар нас:28 , өндөр:197см үүрэг: Төвийн тоглогч
2. Амарбаясгалангийн Энхбаясгалан нас:26 , өндөр 195см үүрэг: Довтлогч
3. Ариунболдын Тэмүүжин нас:32, өндөр:195см үүрэг: Довтлогч
4. Түмэнбаярын Ууганбаяр нас:25, өндөр:180см үүрэг: Хамгаалагч
5. Хишигбаатарын Оргил нас:21, өндөр:205см
үүрэг: Төвийн тоглогч
6. Ганцолмоны Ган-Эрдэнэ нас:23, өндөр:183см үүрэг: Хамгаалагч
7. Алтангэрэлийн Азбаяр нас:18, өндөр:205см
үүрэг: Төвийн тоглогч
8. Ариунболдын Ананд нас:26, өндөр:196см үүрэг: Довтлогч
9. Мягмарсүрэнгийн Өлзий-Орших нас:23 өндөр:180см үүрэг: Хамгаалагч
10. Баттүвшингийн Билгүүн нас:34 өндөр:197см үүрэг: Довтлогч
11. Нарангэрэлийн Батбаяр нас:28 өндөр :194см үүрэг: Хамгаалагч
12.Очирбатын Эрдэнэцогт нас:29 өндөр:185см үүрэг: Хамгаалагч