MSports logo
ПОЛ ПОГБА ӨВДӨГНИЙ ГЭМТЛИЙН УЛМААС 2023 ОН ХҮРТЭЛ ТОГЛОХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ
  • А
    Админ

    9 сарын 5

  • ПОЛ ПОГБА ӨВДӨГНИЙ ГЭМТЛИЙН УЛМААС 2023 ОН ХҮРТЭЛ ТОГЛОХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ

    Ювентус клубийн хагас хамгаалагч Пол Погба “QATAR 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжиж магадгүй болоод байгаа юм. Өдгөө 27 настай Франц хагас хамгаалагчийн хувьд Английн Манчестэр Юнайтэд клубтэй хийсэн гэрээний хугацаа дуусаж энэ зуны наймааны цонхоор Ювентус клубтээ эргэн нэгдсэн билээ. Тэрбээр  долоодугаар сард баруун өвдгөндөө бэртэл авснаас хойш тоглолтод оролцоогүй байгаа юм. Хөлбөмбөгийн мэргэжилтэн Фабрицио Романогийн хэлснээр Францын шигшээ багийн тамирчин өвдөгний хагалгаанд орохоор болжээ. "Ювентус"-ийн ажилтнууд хагас хамгаалагчийн баруун өвдөгний менискийг хагалгаанд оруулах шаардлагатай гэж мэдэгджээ. Энэ зун Манчестер Юнайтедаас Ювентус руу явсан Погба ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Францын бүрэлдэхүүнд багтаж байсан. Италийн “Seria A” лиг 11 дүгээр сарын 13-наас завсарлаж Дэлхийн аваргын дараа буюу нэгдүгээр сард эргэн ирэх юм.

    Ювентус клубийн дасгалжуулагч Массимилиано Аллегри Пол Погбаг “QATAR 2022” тэмцээнд оролцох боломжтой эсэх талаар асуултад “Өнөөдөр Пол Погба бидэнтэй 2 дох удаагаа бэлтгэл хийсэн. Гэхдээ түүний бэртлийн зовуурийн улмаас бэлтгэлээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Дэлхийн аварга бидний асуудал биш, харин Ювентус клубийн хувьд Погбаг ирэх жилийн нэгдүгээр сараас буцаж ирэх боломжтой гэж харж байна” гэж мэдэгдсэн байна. 
    Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой Францийн шигшээ баг “QATAR 2022” тэмцээний хүрээнд эхний тоглолтоо 11 дүгээр сарын 22-нд Австралийн шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байгаа билээ.
     

    Э.Мандалбаяр