“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр хөшгөө нээсэн. Тус наадамд дэлхийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ.
Өнөөдөр Монголын Пара тамирчдын салхийг хагалж усан спортын S6 ангилал буюу эмэгтэйчүүдийн 50м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын Үндэсний шигшээ баг, We Aquastic клубийн тамирчин Хүрэлийн Номуун 16:40 цагаас хоёр дахь гараанд гарч уралдана.