MSports logo
Лионель Мессигээр удирдуулсан Аргентинчууд Копа Америкийн нээлтийн тоглолтод ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 21

  • Лионель Мессигээр удирдуулсан Аргентинчууд Копа Америкийн нээлтийн тоглолтод ялалт байгууллаа

    48 дахь удаагийн Копа Америкийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод Канад болон Аргентин улсын шигшээ багууд учраа таарлаа. Тэмцээний аварга авах магадлал хамгийн өндөр гэгдэж буй Аргентины тоглолтыг Америк тив гэлтгүй хөлбөмбөг сонирхогч олон сая хүмүүс үзэж байлаа. Талбай дээр нийт 22 тоглогч байсан ч бүх хүмүүсийн анхаарал Леонель Месси дээр төвлөрч байсан юм. Лионель Месси тус тэмцээнд 35 дахь тоглолтоо хийх гэж буй энэ билээ. 

    АНУ-ын Атланта хотын “Mercedes-Benz” цэнгэлдэх хүрээлэнд цугласан тэнгэрийн хөх болон цагаан өнгийн өмсгөлтэй шүтэн бишрэгчид цэнгэлдэхийг хөх цагаан өнгөтэй мэт харагдуулж байв. Месси тоглолтын эхнээс л ширүүн байж, 10 дахь минутад довтолсон ч отон тоглолт болж бөмбөг хураагдсан. Гэхдээ л Канадуудад Месси энд байгаа гэдгийг харуулсан довтолгоон байлаа. Улмаар тоглолтын 49 дэх минутад Мессигийн дамжуулалтаар түүнийг гайхалтай дамжуулсан бөмбөг Жулиан Альварес руу ирж, хүчтэй цохисноор тоглолтыг 1-0 харьцаатай тэргүүлж эхлэв. 

     

    Лионель Мессигээр удирдуулсан Аргентинчууд Копа Америкийн нээлтийн тоглолтод ялалт байгууллаа

    Түүнээс хойш Аргентинчууд 65 хувьтай бөмбөг эзэмшиж 9 удаа хаалга руу цохисон ба 88 дахь минутад Лионель Мессигийн дамжуулсан бөмбөгийг Лаутаро Мартинез өөр дээрээ тогтоон, эсрэг багийн хаалга руу хүчтэй цохиж тоглолтын сүүлчийн гоолыг оруулсан билээ. Ийнхүү Мессигээр удирдуулсан Аргентинчууд Канадын шигшээг 2-0 харьцаатай ялж, А группийг 3 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Тус группт Перу болон Чилийн шигшээ багууд багтаж буй.