MSports logo
Ж.Ж Редик Лос Анжелес Лэйкерс багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдлоо
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 21

  • Ж.Ж Редик Лос Анжелес Лэйкерс багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдлоо

    NBA-ийн тоглогч асан, тайлбарлагч, хөтлөгч Ж.Ж Редик Лос Анжелес Лэйкерс багтай дөрвөн жилийн гэрээ байгуулж, дараагийн ахлах дасгалжуулагчаар сонгогдлоо. Лигт 15 жил тоглосон туршлагатай, ESPN болон NBA-ийн шинжээч Ж.Ж Редик өнгөрсөн амралтын өдрүүдэд Лэйкерс багийн дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер Роб Пелинка болон багийн эзэн Жини Басс нартай уулзаж, удаан хугацаанд ярилцсаны эцэст ийнхүү тохиролцоонд хүрсэн байна. 

    Роб Пелинка Редикийн тоглогчидтой харилцах чадвар, сагсан бөмбөгийн IQ-г нь үнэлдэг бөгөөд Редикийг шилдэг дасгалжуулагчийн багтай болгох нь түүний анхны ахлах дасгалжуулагчийн ажлыг нь хөнгөвчилж, суралцах хугацааг нь хэмнэнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн Редик Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жэймстэй найзууд бөгөөд тэд хамдаа сагсан бөмбөгийн талаарх подкаст нэвтрүүлэг хөтөлдөг. Гэхдээ Леброн Жэймс дасгалжуулагч болон багийн бүрэлдэхүүн солих шийдвэрт дахин оролцохгүй гэж багийн удирдлагууддаа хэлсэн ба одоо энэ баг Энтони Дэвисийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.