Энэ жил чөлөөт агент болоод байсан Малик Монк Сакраменто Кингс багтаа үлдэхээр болсон байна. Тэрбээр ирэх дөрвөн жил багийнхаа төлөө тоглох ба 78 сая долларын гэрээ, мөн сүүлийн жилүүдэд тоглогч өөрөө сонголтоо хийж болох гэрээ байгуулсан хэмээн ESPN суваг албан ёсоор зарлажээ. NBA-ийн шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг хүртсэн Малик Монк өнгөрсөн улиралд 15-аас дээш оноо, 5 оновчтой дамжуулалт дунджилж, замналынхаа хамгийн шилдэг улирлыг өнгөрүүлсэн. Өдгөө 26 настай Монк Сакременто Кингс багт өөрийн замналын хамгийн сайн улирлуудаа өнгөрүүлсэн. Өнгөрсөн улиралд сэлгээнээс авсан оноо, оновчтой дамжуулалтаар NBA-ийг тэргүүлсэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд 1000 оноо, 300 оновчтой дамжуулалт өгсөн хоёрхон тоглогчийн нэг болсон билээ.
Малик Монк Сакременто Кингс багтаа үлдэж, 4 жилийн 78 сая долларын гэрээ байгууллаа
Ө
Өсөхбаяр
6 сарын 21
Монк Кингсийг хоёр жил дараалан плей-оффт оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогчдын нэг. Монк Кингсийн төлөө сэлгээнээс есөн тоглолтод 25 оноо авсан нь 1986-87 оны улиралд Кингсийн төлөө Эдди Жонсонгийн амжилтыг эвдсэн юм.