Өчигдөр шөнө B хэсгийн 2-р тойргийн тоглолтууд явагдаж Английн шигшээ баг Данийн шигшээ багтай 1-1, Сербийн шигшээ баг Словенийн багтай 1-1 харьцаатай тус тус тэнцсэн бол Испанийн шигшээ баг Италийн шигшээг 1-0 харьцаатай хожсон.
А хэсэг
1. Герман 2 хожилтой 6 оноотой
2. Швейцар 1 хожил 1 тэнцээ 4 оноотой
3. Шотланд 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой
4. Унгар 2 хожигдолтой 0 оноотой
Европын 3 удаагийн аварга энэ удаагийн тэмцээнд түрүүлэх магадлалаар Францын шигшээн ард бичигдэж байгаа Германы шигшээ баг нээлтийн тоглолтод Шотландын шигшээг 5-1, Унгарын шигшээг 2-0 харьцаатай хожиж итгэл төгс хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд үлдэх болзлоо хангасан анхны баг болсон.
Тэгвэл тэд сүүлийн тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Швейцарийн багтай тоглох бөгөөд хожсон баг нь хэсгээ тэргүүлэх боломжтой, тэнцсэн тохиолдолд Герман 1-р байраар, Швейцарь 2-р байраар шалгарах бол Герман хожсон тохиолдолд Швейцарийн шигшээ баг Шотланд болон Унгарын тоглолтын үр дүнгээс хэсгийн байрлал хамаарна. Харин Шотландын шигшээ баг сүүлийн тоглолтдоо Унгарын шигшээ багийг хожсон тохиолдолд хэсгээс гарах магадлалаа хадгалах тул энэ хэсгийг үлдэж буй 2 тоглолт чухал ач холбогдолтой юм.
B хэсэг
1. Испани 2 хожилтой 6 оноотой
2. Итали 1 хожил 1 хожигдол 3 оноотой
3. Албани 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой
4. Хорват 1 тэнцээ 1 хожигдолтой 1 оноотой
Испанийн шигшээ баг хэсгийн 2 хүчтэй өрсөлдөгч болон Хорватын шигшээг 3-0, Италийн шигшээг 1-0 харьцаатай хожсоноор 6 оноотой хэсгээ тэргүүлж хэсгийн 1-р байраар гарах нь баталгаатай болсон. Тэгвэл энэ хэсгийн сүүлийн тоглолтод Испанийн шигшээ нэгэнт хэсгээсээ 1-р байраар гарах нь баталгаатай болсон учраа Албаны шигшээ багтай хийх тоглолтод гол тоглогчдоо нөөх үү? Гэдэг асуулт гарч ирж байна. Хэрвээ гол тоглогчдоо амраах шийдвэр гаргавал Албаны шигшээ хожил авч 4 оноотой болж хэсгээсээ гарах магадлалаа хадгалж үлдэнэ.
Харин энэ хэсгийн хамгийн сүүлийн чухал тоглолтыг Хорватын шигшээ Италийн шигшээ багтай хийнэ. 1 хожилтой байгаа Италийн шигшээ баг хожих эсвэл тэнцсэн тохиолдолд 2-р байраар гарна, хожигдсон тохиолдолд хэсгээс ч гарахгүй байх эрсдэлтэй бол Хорватын шигшээ зөвхөн хожих, хожихдоо гоолын зөрүүтэй хожих нөгөө тоглолтын үр дүн харах чухал тоглолт биднийг хүлээж байна.
C хэсэг
1. Англи 1 хожил, 1 тэнцээ 4 оноотой
2. Дани 2 тэнцээ 2 оноотой
3. Словени 2 тэнцээ 2 оноотой
4. Серби 1 тэнцээ, 1 хожигдолтой 1 оноотой
Хэсгийг тэргүүлэгч түрүүлэх магадлалаар 3-р жагсаж буй Английн шигшээ баг өнгөрсөн шөнө Данийн шигшээ багтай 1-1 харьцаатай тэнцэж 4 оноотой хэсгээ тэргүүлж байна. Тэд сүүлийн тоглолтоо Словенийн шигшээ багтай тоглоно. Англи хожих юм уу тэнцэхэд 1-р байраар гарах боломжтой /нөгөө тоглолтод Дани хожвол гоолын зөрүү харах/, харин хожигдвол хэсгийн 3-р байр луу унах эрсдэлтэй, Харин Слований шигшээ баг хожвол тохиолдолд хэсгийг тэргүүлэх боломжтой бол хожигдвол хэсгээс мултрах эрсдэлтэй тиймээс аль аль багуудын хувьд маш чухал тоглолт болно.
Хэсгийн үлдсэн тоглолт мөн ач холбогдлын хувьд маш чухал. Учир нь Данийн шигшээ баг Сербийн шигшээ хожвол хэсгээ тэргүүлэх ч боломжтой бол хожигдох эсвэл тэнцэхэд хэсгээсээ мултрах ч эрсдэлтэй. Сербийн шигшээд мөн адил зөвхөн хожил хэрэгтэй тиймээс хэсгийн үлдсэн 2 тоглолт маш чухал ач холбогдолтой.
D хэсэг
1. Нидерланд 1 хожилтой 3 оноотой
2. Франц 1 хожилтой 3 оноотой
3. Польш 1 хожигдолтой 0 оноотой
4. Австри 1 хожигдолтой 0 оноотой
E хэсэг
1. Румин 1 хожилтой 3 оноотой
2. Словак 1 хожилтой 3 оноотой
3. Бельги 1 хожигдолтой 0 оноотой
4. Украйн 1 хожигдолтой 0 оноотой
F хэсэг
1. Турк 1 хожилтой 3 оноотой
2. Португал 1 хожилтой 3 оноотой
3. Чех 1 хожигдолтой 0 оноотой
4. Гүрж 1 хожигдолтой 0 оноотой
D, E, F хэсгийн 2-р тойргийн тоглолтууд өнөөдөр /2024.06.21/ болон маргааш /2024.06.21/ тоглоно. Тоглолтуудын үр дүнгээс шалтгаалж хэсгийн байрлал ямар байх боломжтой болон хасагдах шатны учраа яаж таарах магадлалтайг хүргэх болно.