NBA-ийн бүх цаг үеийн онооны тэргүүлэгч Леброн Жэймс оноо авах тоолондоо түүхэн амжилтаа шинэчлэн тогтоож байна. Өмнөх улиралд Карийм Абдул Жаббарын 38.387 оноог эвдэж, бүх цаг үеийн нэгдүгээр байранд орсон тэрбээр өнөөдрийн байдлаар 39.747 оноог өөрийн нэр дээр бүртгүүлээд байна. Тун удалгүй 40.000 оноо гэсэн төсөөлөмгүй амжилтад хүрэхэд тун ойрхон байна. Тус оноонд хүрэхэд 253 оноо дутуу байгаа ба нэг тоглолтод 27.2 оноо дундажлаж буйгаа үргэлжлүүлбэл энэ сарыг дуусахад 40.000 оноонд хүрсэн түүхэн дэх цор ганц тоглогч болох нь ээ.
Өчигдөр Алтанта Хокст багт 138:122-оор хожигдоход Леброн Жэймс 20 оноо авсан бол Лос Анжелес Лэйкерс энэ сарын эхлэлд учраа таарсан таван тоглолтыг танилцуулж байна.
2-р сарын 1: Лейкерс-Селтиксийн талбай дээр
2-р сарын 3: Лейкерс- Никсийн талбай дээр
2-р сарын 5: Лэйкерс -Хорнетсын талбай дээр
2-р сарын 8: Наггетс- Лэйкерс талбай дээрээ
2-р сарын 9: Пеликанс- Лэйкерс талбай дээрээ тус тус тоглох хуваарьтай байна.
Замналаа өндөрлөхөд Леброн Жеймс NBA-ийн байнга тооцдог чухал 5 статистикийн эхний 10 байрт яваа нь түүнийг ямар өв тэгш, гайхалтай замналаа үргэлжлүүлж буйг харуулж байна.
Бүх цаг үеийн доорх үзүүлэлтүүдээр:
Талбай дээр өнгөрүүлсэн минутаар: 2-р байрт
Оновчтой дамжуулалт өгсөн тоогоор: 4-р байрт
Бөмбөг таслалт гүйцэтгэсэн тоогоор: 8-р байрт
Тоглолтод оролцсон нийт тоогоор: 7-р байрт
Самбараас бөмбөг авсан тоогоор: 31-р байрт тус тус бичигдэж байна.