MSports logo
Хүндийн өргөлтийн Олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 1

  • Хүндийн өргөлтийн Олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлж байна

    Хүндийн өргөлтийн энэ оны анхны олон улсын тэмцээн болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 01-12-ны хооронд зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээн нь энэ жил зохиогдох “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгох тэмцээн учраас бусад тэмцээнээс илүү ач холбогдолтой болж байна. Тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын тэргүүтэй 14 тамирчин оролцож байна. 

    Эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байна. 

    Урьд жилүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хүндийн өргөлтийн тамирчид есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байсан амжилттай байгаа билээ. 

    Хүндийн өргөлтийн Олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлж байна