MSports logo
NBA: “НЬЮ ЙОРК НИКС” баг Ачиуватай дахин гэрээ байгуулав
  • Н
    Нанва

    7 сарын 31

  • NBA: “НЬЮ ЙОРК НИКС” баг  Ачиуватай дахин гэрээ байгуулав

    “НЬЮ ЙОРК НИКС” баг өнгөрсөн мягмар гарагт Прешес Ачиуватай дахин гэрээ байгуулж, нэг жилийн зургаан сая ам. долларын гэрээ хийжээ.
    Тэрээр 2023 оны 11 сард бэртэл авсны дараа Никс багт нэгдэн плей-оффт хоёр удаа гараанд гарч нийт 49 тоглолтод (18 гараанд) талбайгаас 52,5% буюу 7,6 оноо, 7,2 самбар авч дундчилсан үзүүлэлттэй байгаа юм. 
    Ачиува (Precious Achiuwa) 2020 оны NBA драфтын эхний тойрогт 20 дахь сонголтоор Майами Хит-д сонгогдсоноос нэг жилийн дараа  Торонто Рэпторс багт нэгдэж, 2023 оны 12-р сарын сүүлээр Никс багруу шилжсэн.

    Чөлөөт агент болсны дараа Ачиуваг Никс багаас багтаа ахин нэгдэх санал тавьсан бөгөөд энэ нь тус багийн хувьд ашигтай гэрээ гэж үзэж байгаа юм.
    Учир нь Никс багийн төвийн тоглогч байсан Хартенштейн (Hartenstein) энэ улиралд "Оклахома Сити Тандер" багтай гэрээ байгуулж багаа сольсны дараа Никс багт Митчелл Робинсонтой сэлгэж тоглох төвийн тоглогч хэрэгтэй болсон. 
    Ачиува нь сэлгээнээс гарч буй багийн шилдэг тоглогч байх магадлалтай бөгөөд гарааны төвийн тоглогч Жеричо Симс,  Митчелл Робинсон нарын ард байх өөр нэг том тоглогч гэж хэлж болно. 

    NBA: “НЬЮ ЙОРК НИКС” баг  Ачиуватай дахин гэрээ байгуулав