ОУХМ М.Энхжаргал -54 кг-ын жинд шөвгийн наймд шалгарсан бахдам амжилт үзүүллээ. Тэрбээр дэлхийн чансааны 6-р байранд бичигдэж буй Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай тулалдаж, ялалт байгууллаа. Өдгөө 30 настай Рум улсын тамирчин нь 2024 оны Европын аварга, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медаль авч байсан тамирчин юм.
Одоо ганцхан ялалт байгуулахад медалийн болзол хангахаар болж байна.
М.Энхжаргал медалийн төлөө 2022 оны ДАШТ-ий аварга Туркийн тамирчин Хатич Акбаштай учраа таарсан. Хатич Акбаш нь саяхан манай тамирчинтай тулалдсан Румын улсын боксчин Лакрамиоара Периоктой 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдаж 3:2 харьцаатайгаар ялж байжээ.