Монголын ширээний Теннисийн холбооноос жил бүх уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь улирлын хагас шигшээ шатны шийдвэрлэх 3 дахь тоглолт өнөөдөр ширээнийС теннисийн "Оч" клубт 18:00 цагаас явагдана. Сүхбаатар Цайрт Минерал клуб хагас шигшээд УБ Синема багийг цувралд 2-0 харьцаатай буулган авч, Финалын шатанд хэдийн шалгараад байгаа билээ. Харин өнөөдөр М.Тэмүүлэн тэргүүтэй Төмөрт Өргөө клуб Г.Сэр-Од тэргүүтэй Итгэл Санхүү Цайрт Минерал клубтэй финалын шатанд шалгарах эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолт хийх гэж байна.
Өнгөрсөн лхагва гарагт хагас шигшээ шатны 2 дахь тоглолтод
Төмөрт Өргөө, Итгэлт Санхүү Мастерс клубийн цувралын хоёр дахь тоглолтод цувралыг зайлшгүй тэнцүүлэх шаардлагатай Итгэлт Санхүү Мастерс клуб сет бүрт нямбай тоглож, 5-1 харьцаатай Төмөрт Өргөө клубийг буулгаж авсан. Ийнхүү цуврал 1-1 харьцаатай тэнцсэн ба өнөөдөр гал гарсан 3 дахь тоглолтоор бүх зүйл шийдэгдэнэ.