MSports logo
НАОМИ ОСАКА ӨВЧНИЙ УЛМААС ТЭМЦЭЭНЭЭ ОРХИЛОО
  • А
    Админ

    9 сарын 22

  • НАОМИ ОСАКА ӨВЧНИЙ УЛМААС ТЭМЦЭЭНЭЭ ОРХИЛОО

    “Их Дуулга” тэмцээний дөрвөн удаагийн аварга Японы теннисчин Наоми Осака “Pan-Pacific Open 2022” тэмцээнийг өвчний улмаас орхилоо. Япон улсын Тоио хотод зохиогдож байгаа энэхүү тэмцээнд Наоми Осака аваргаа хамгаалах зорилготой оролцож байсан бөгөөд эхний тойрогт Австралийн теннисчин Дариа Савиллыг хожиж, хоёрдугаар тойрогт Бразилын Хаддад Майатай тоглохоор учраа таарсан ч харамсалтайгаар тэмцээнээ орхилоо. Наоми Осака Дэлхийн теннисийн холбоонд өгсөн мэдэгдэлдээ “Өнөөдөр тоглож чадаагүйг минь уучлаарай. Энэ тэмцээн миний хувь үргэлж онцгой тэмцээн байх болно. Өнөөдөр улсынхаа үзэгчдийн өмнө тоглохыг үнэхээр их хүсэж байсан ч бие маань надад тоглох боломжийг өгсөнгүй. Намайг дэмжиж байсан бүх үзэгчдэдээ баярлалаа” гэж хэлсэн байна.

    Түүний хэвлий хэсгээр зовуурилж тэмцээнээ орхисон бөгөөд энэхүү зовуурийн улмаас нэгдүгээр сард болсон “Melbourne Summer Set 1” тэмцээнийг хагас шигшээ шатнаас орхиж байсан билээ. Мөн наймдугаар сард болсон “Canada Open” тэмцээнийг нурууны бэртлийн улмаас дундаас нь орхиж байсан ба энэ онд бэртлийн улмаас гурван тэмцээн дундаас нь орхилоо. Дэлхийн чансааг тэргүүлж байсан ч бэртлийн улмаас энэ оны тэмцээнүүдийг өнжиж “Pan-Pacific Open” тэмцээнийг 48-д эрэмбэлэгдэж эхлүүлсэн юм. Тэрбээр энэ онд дахин талбайд гарахгүй гэдгээ мэдэгдэж ирэх жилийн тэмцээнүүдээрээ эргээд уулзъя хэмээжээ.

                                                                      Э.Мандалбаяр